Сүхбаатар Аймгийн Дарьганга сумын соёлын төвийн номын сан

Дарьганга сумын соёлын төвийн номын сан нь анх 1967 онд анх ганц хүний орон тоотойгоор сумын клубын дэргэд  байгуулагдаж байжээ. Номын санчаар Ё. Эрдэнэцэцэг ажиллаж байсан бөгөөд  1969 онд байр сэлгэн, ширээ сандал, сонин номын тавиуртай болж билээ. 1971 оноос мэргэжил эзэмших шаардлагатай байсан тул Багшийн сургуулийн номын сангийн ангид элсэн орж, 1974 онд аймагтаа анхны мэргэжилтэй номын санч, ном зүйчээр төгсч билээ. Манай номын санд маш олон сайхан уншигчид байсны дотор Очирбатын Дашбалбар, Данзангийн Нямсүрэн, Ай. Төмөр-Очир, Ишийн Батсүх нар манай байнгын уншигч байж, үе үе ном хаялцан маргаж хөгжилддөг байсан нь миний санаанд их тодхон байна. Би энэ сайхан ажлаараа үргэлж бахархаж, баярлаж явдаг. Номоор бахархахгүй байхын аргагүй , их сайхан буянтай ажил юм  гэж ахмад номын санч маань өөрийн дурсамждаа өгүүлжээ. Мөн

Клубын эрхлэгч Саяннямбуу, кино механикч Дорж, бид 3 хөдөөгийн ард иргэдэд ном соёлыоор үйлчлэх төлөвлөгөө гарган Намын үүрийн орлогч дарга Цэрэндорж гуайгаар батлуулан ажилладаг байв. Намын үүрийн товчоо хэлэлцээд бидэнд 1 тэмээн хөсөг, 2 морь өгсөн юм. Дорж ах маань морь унаад тэмээн хөсгөө хөтөлнө. Нямбуу ах хөсгөө дагана, би тэмээн тэрэгний урд дээр суучихна. Тэргэн дээр киноны мотор, баян хуур хөгжим, хайрцагтай ном, бид 3-ын пүүгээ байдаг байлаа. Номын хайрцаг гэдэг нь тэр үеийн оросын дугуй булант цайны паниаран авдар шүү дээ. Сүүлд би модны дархан танз Ренчин гэдэг хүнээр номын авдар хийлгэсэн. Хөдөө баг сууриар их явдаг байсан. Тэр үеийн айлууд ах дүүсээрээ байдаг байв.
Биднийг очмогц ойр хавийн хүмүүс бие биедээ дамжуулан зарлаж дорхноо цуглардаг байлаа. Би ч айлын авдар , ширээ дээгүүр ном сонин, зурагт хуудас шинэ номын танилцуулгаа дэлгээд тавьчихна. Шинэ номын тойм ярьж, урьд өгсөн номоо авч дахин ном олгодог байлаа. Тэр үеийн хүмүүс ном сонинд маш их сонирхолтой байжээ. Аймгийн номын сангаас зохион байгуулж жил бүр 1 сумын номын сан дээр үзүүлэх сургууль хийдэг байв. 1968 онд Дорнод аймагт 14 хоногийн семинарт суугаад буцах замдаа Халзан сумын номын сангийн ажлыг үзсэн юм. Эрхлэгч нь Лувсаншарав гэж өвгөн байсан.
Маш ажилсаг, тал бүрийн мэдлэгтэй, тангад монгол хэлтэй хүн байсан. Уулбаян сумын номын санч Дэнсмаа, Түвшинширээ сумын номын санч Цогзол, Эрдэнэцагаан сумын номын санч Хишгээ , Халзан сумын номын санч Лувсаншарав зэрэг хашир туршлагатай номын  санчид аймагтаа төдийгүй улсад нэрээ цуурайтуулж байлаа. Манай номын сан нь дотоодын бүх хэвлэлийг захиална. Намын үнэн, залуучуудын үнэн, хөдөлмөр, утга зохиол урлаг,
Пионерийн үнэн, Оросын Правда, Агитатор зэрэг маш олон хэвлэл захиалж, жилийн эцсээр үдэж хавтаслан ном болгон авдаг байлаа. Сүхбаатар Аймгийн Дарьганга сумын соёлын төвийн номын сан
Сүхбаатар Аймгийн Дарьганга сумын соёлын төвийн номын сан

Сэтгэгдэл:

«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola