Сүхбаатар аймгийн Асгат сумын соёлын төвийн номын сан

Асгат сумын соёлын төвийн номын сан. Асгат сумын соёлын төв нь 1936 онд Бөөрийн төв-д " Улаан гэр” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд " Улаан гэр”-ийг Б. Загдсүрэн гэдэг хүн хариуцан ажиллаж байсан байна.
1959 онд Асгат сум Улаан дэлд нүүж ирэн 1969 онд орон нутгийн иргэдийн хүчээр клуб, номын сангийн барилгыг аж ахуйн аргаар барьж ашигллатанд оруулж 2009 он хүртэл ашиглаж байсан.
1960 онд номын сан нь 200 номтой , 12 уншигчийн суудалтай байгуулагдаж  анхны номын санчаар Ш. Алтанцэцэг ажиллаж байжээ.
Тухайн үеийн номын санчаар ажиллаж байсан хүмүүсийг дурьдвал :
Ш. Алтанцэцэг
Н. Алтанцэцэг /Онгон сумын харъяат/
Г. Балгансүрэн
Ж. Ичинхорлоо
Г. Эрдэнэчимэг
Г. Чулуунцэцэг
Ш. Алтанцэцэг -1960 онд 200 гаруй номтой, 12 уншигчийн байсан.
Ж.Ичинхорлоо - Хамгийн олон жил ажилласан номын санч нь Монгол улсын тэргүүний номын санч Ж.Ичинхорлоо гуай бөгөөд Улаанбаатар хот дахь Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн хүндэт самбарт түүний зураг одоо болтол өлгөөтэй байдаг .
Сумын нийтийн номын сан нь иргэд хөдөлмөрчдөд тасралтгүй үйл ажиллагаа явуулан ажиллаж байгаа бөгөөд сумын нийт хүн ам болон сургуулийн  сурагчдад үйлчилдэг байсан ба сургууль 2005 оноос бие даасан номын сантай олж  сум сургуулийн 2 номын сан үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.
Сумын номын сан нь  1970-1980-д оны үед  үйл ажиллагаагаа  баг бүрт явуулж өндөр настан ахмадуудыг  цагийн хуваарийн дагуу номын санд авчирч үлгэр туульс, болон өөрсдийн сонирхсон номыг уншиж өгөн өөрсдөөр нь маргаан явуулан ажиллаж байсан байна.
Тэр үеийн настайчуудын дийлэнх нь бичиг үсэг мэдэхгүй учир маш их ач холбогдол өгч дараагийн унших номоо сонгон утга санааг нь хэнээр  яриулах зэргээ бэлтгэдэг байсан нь тухайн үеийн хүмүүс номонд хэрхэн дурлаж номтой  нөхөрлөж байсны илрэл.
Сүхбаатар аймгийн Асгат сумын соёлын төвийн номын сан

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola