Сүхбаатар аймгийн Онгон сумын соёлын төвийн номын сан

Онгон соёлын төвийн номын сан Онгон сумын "Хөгжилт” нэгдлийн соёлын байгууллага буюу одоогийн сумын соёлын төв нь 1946 онд " Ухуулгын улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж, анхны эрхлэгчээр нь Гончигжав гэдэг хүн ажиллаж байсан. 1949- 1-52 онд Ц. Арилдий, 1952-1962 онд Б. Мандах, 1962-1978 онд Д. Намжилдорж, 1978 оноос Жамбалсүрэн, Б. Олзвой, 1990-2002 онд Г. Даваадорж, 2013 оноос Ч. Мөнхцэцэг нар соёлын төвийн эрхлэгчээр гь ажиллаж улс орныхоо хөгжил дэвшилд хүч нэмэн, олон түмэндээ соёлын үрийг тарьж яваа билээ. Соёлын төвийн дэргэдэх номын сан нь 1963 оноос 480 номтой үйл ажиллагаагаа эхэлж анхны номын санчаар С. Ганболд ажиллаж, 1966 онд нэгдэл маань хөрөнгө мөнгө гаргаж 2 өрөө бүхий модон барилгыг хүлээлгэж өгсөн нь их дэмжлэг, урам зоригийг хайрласан юм. 1990 онд 23,2 мянган төгрөгний нэр бүхий 10,3 мянган ширхэг номтой, гадаад дотоодын 100 шахам нэр төрлийн хэвлэл, мөн бүх аймаг хотын сонин хэвлэлийг захиалдаг болж томоохон номын сан болж өргөжсөн. Номын сангийн үйлчилгээг танхим, гэр, нүүдлийн гэх зэрэг хэлбэрээр явуулж байв. Тухайн үед соёлын байгууллагын ажлыг салангид үзэж байгаагүй бөгөөд ямар нэгэн үзлэг шалгалтанд хамтад нь үнэлэлт дүгнэлт өгдөг байв. Манай кино цэг, номын сангийн үйл ажиллагаа байгуулагынхаа нэр хүндийг байнга л дээш татаж байсан. Номын санч Алтанцэцэг ажилдаа ихээхэн санаачлагатай, зүтгэлтэй, маш хариуцлагатай ажилладаг байсан.
Сүхбаатар аймгийн Онгон сумын соёлын төвийн номын сан

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola