Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга

СҮХБААТАР АЙМГИЙН ÍÈÉÒÈÉÍ НОМЫН САН
Номын сан бол хүн төрөлхтний оюуны асар их үнэт бүтээлүүдийг бичгийн хэлбэрээр хуримтлуулсан эрдмийн их өвийг нандигнан хадгалж, олон түмэнд хүртээдэг соёлын томоохон төв юм.
  Монгол оронд Ардын хувьсгал ялснаар төр засгаас үндэсний шинэ соёл, бичиг үсгийг хөгжүүлэхэд ихэд анхаарч, 1921 оны 11 дүгээр сарын 19-нд Улсын Бага хурлын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд 2000 орчим номтойгоор Улсын Төв номын сан байгуулагджээ. Энэ үеэс төв хөдөөгийн номын сан байгуулагдаж эхэлсэн бөгөөд  Сүхбаатар аймагт номын сан анх 1947 оны гал гахай жилийн 9 дүгээр сард "Жавхлант шарга” аймгийн даргын шийдвэрээр Гэгээрлийн хэлтсийн харьяанд  нэг орон тоотой, 300 гаруй номтойгоор байгуулагдсан байна.  
Аймгийн номын сан нь бие даасан үйлчилгээтэй, иргэдэд ном, сонин хэвлэл мэдээллээр үйлчилдэг, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий  "Орон нутгийн төрийн өмчийн соёлын байгууллага”  юм.
Манай номын сан нь монгол, англи, орос хэл дээр хэвлэгдсэн нийтдээ 46.0 гаруй мянган  боть номтой, 8 ажиллагсадтай, жилд дунджаар 3000 гаруй уншигчдад, 24000 гаруй ирэгсдэд 37000 гаруй ном, хэвлэл олгож үйлчилж байна. 
150 хүний суудалтай. үйлчилгээний 4 танхимтай.
-       Нийтийн уншлагын танхим
-       Хүүхдийн уншлагын танхим
-       Гэрээр ном олгох, тогтмол хэвлэлийн танхим
-       Öàõèì ìýäýýëëèéí танхимаар иргэдэд ном соёлын үйлчилгээг хүргэж байна.  Аймгийн Нийтийн  номын сангийн эрхлэгч, захирлууд:
1.    Д.Жавзмаа -1947-1960 онд
2.    Ч. Нансалмаа  -1961-1967 онд
3.    Г. Цэцгээ -1967-1969 онд
4.    А. Дашцэрэн  -1969-1973 онд
5.    С. Нарангэрэл -1973-1980 он
6.    Г. Долгорсүрэн -1981-1989 онд
7.    М. Дэнсмаа  -1990-1996 онд
8.    Ж. Ариунжаргал -1997-1999 онд
9.    М. Дэнсмаа -2000-2012 онд
10. М. Энэбиш  2013-2017
11. Х. Мөнгөн-Өлзий 2017 оноос  ажиллаж байна.

Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга
Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга
Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга
Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга
Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга
Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга
Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга
Сүхбаатар Аймгийн Нийтийн Номын сан танилцуулга

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola