Торгоны замын аялал жуулчлалын ээлжит уулзалт, семинар

Торгоны замын аялал жуулчлалын ээлжит уулзалт, семинар
Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад судалгаа, мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор БОНХАЖЯ-ы харъяа "Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгж нь хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулах цуврал сургалтуудыг зохион байгуулдагбилээ.

          Энэ удаа Монгол улсын Үндэсний номын сантай хамтран нүүдэлчин монголчуудын эрт дээр үеэс ном, бичиг соёлын асар баялаг өв, дурсгалыг бүтээж ирснийг илэрхийлэх тус номын сангийн "Үнэт ховор номын музей”-д гадаад, дотоодын жуулчид, олон нийтийг зочлуулж, нүүдлийн соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэх зорилгыг тус тус агуулан тур оператор байгууллагуудтай хамтран ажиллах санаачлагыг гарган уулзалт, семинарыг анх удаа зохион байгууллаа.

         Уулзалтыг нээж "Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжийн удирдагч доктор, профессор Д.Гансүх, МУҮНС-гийн захирал доктор А.Нансалмаа нар үг хэлсэн бөгөөд цаашид нэгэн зорилгын дор бие биенээ дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж "ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” –т гарын үсэг зурлаа.

         Үүний дараа нийт оролцогчиддоо "Үнэт ховор номын музей”-д хадгалагдаж буй бичиг соёлын үнэт дурсгалын онцлог, түүний үнэ цэнийг дэлгэрэнгүй танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах, юун дээр анхаарах талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

         Уулзалтанд оролцсон нийт тур оператор байгууллагууддаа талархсанаа илэрхийлье.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola