“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2016”

"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2016”

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж байгаа "Үндэсний бичиг үсгийн баяр-2016” арга хэмжээ 2016 оны 4-р сарын 29-өөс 5-р сарын 3-ны хооронд болно.

         Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм. Энэ эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэнд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээний нээлт 2016 оны 4-р сарын 29-ний 11.00 цагтМонгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болох бөгөөд тус номын санд 2016 оны 4-р сарын 29-с 5-р сарын 2-ны хооронд "Үндэсний баримтат өвийн дурсгалаас”, "Нүүдэлчин Монголчуудын ном, цаг хугацаа, орон зайгаар аялах нь”, "Монголчуудын бичиг үсгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэнгүүд, Уран бичлэгийн үзүүлбэр, Номын худалдаа, "Монголчуудын бичиг үсэг-соёлын баримтат өв болох нь” сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал зохион байгуулагдана.

         Мөн түүнчлэн 2016 оны 4-р сарын 25-29-ний хооронд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд"Монгол бичгээр хэн зөв, сайхан бичих вэ?” уралдаан, Дэйзи болон Брайль номын нээлтийн өдөрлөг, "Үндэсний бичиг үсгийн талаар хэн сайн мэдэх вэ”сэдэвт АХА, "Соёлын баримтат өв”-ийн үзэсгэлэн, "Орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлага” сургалт семинар болно.

          2016 оны 4-р сарын 16-30-ны хооронд Хүүхдийн төв номын санд Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах "Үндэсний бичиг соёл” улсын XI уралдаан, Б.Батхүүгийн нэрэмжит "Уран бичлэгийн уралдаан”, "Монголын нууц товчоо” 180м хатгамал номын үзэсгэлэн, Яруу найрагч Б.Батхүүгийн "Төрөлх монгол хэл үзэсгэлэн” тус тус зохион байгуулагдана.

 

Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Үндэсний номын сан.

Хамтран зохион байгуулагч: МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний архивын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, МУИС-ийн МХСС, МУБИС, "Хүмүн бичиг” сонин, "Сод номун” төв, "Бичиг соёл” төв.

Мэдээллийн ивээн тэтгэгч: МҮОНТ, ТV5, WORLD TV, "Монсудар” ХХК, "Аз хур” ХХК.

Харилцах утас: 323100, 70112397, 70115705, 318921

“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2016”

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola