“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ” УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

 

"СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”

УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монголын Үндэсний Номын Сангаас тус байгууллагуудын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох болсон тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан "Соёлын шинэчлэлтийг дэмжье” хэвлэлийнбага хурлыг 2019.10.10-ны өдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монголын Үндэсний Номын Сангийн удирдлагууд болон уран бүтээлчид, ажилчид, соёл, урлагийн салбарын 100 гаруй ажилтан албан хаагчид оролцож Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр, БСШУС-ын сайдын гаргасан мэдэгдэл, соёл, урлагийн салбарын томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулалттайгаар эсэргүүцэн тэмцэж буй зэрэг асуудлуудын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн болон иргэд олон нийтэд хүргэсэн.

“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО 

 

 

 

 


 Хурлын зорилго нь:

- БСШУС-ын сайдын зүгээс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийсэн мэдэгдлээ эргэн харж, Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монголын Үндэсний Номын Сан зэрэг байгууллагуудын барилгыг шинэчлэх, сайжруулах ажлыг эхлүүлэх төсөв, хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулган батлуулах.

- Монгол Улсын Засгийн газраас Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монголын Үндэсний Номын Сангийн барилгыг шинэчлэх, сайжруулахаар гаргасан түүхэн шийдвэрээ хэрэгжүүлэх.

- Нийгэмд худал болон сөрөг мэдээлэл тарааж ард иргэдийг төөрөгдүүлж буй асуудлыг зогсоож, соёл, урлагийн салбарын шинэчлэлийг дэмжих ажлыг эрчимжүүлж, Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монголын Үндэсний Номын Сангийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсний дагуу зохион байгуулах.

- Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Монголын Үндэсний Номын Сангийн барилгад шинэчлэл хийж сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд буйг ард иргэд болон эсэргүүцэн тэмцэгчдэд мэдээлэн таниулах.

“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

 “СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО“СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ”  УРИАТАЙ СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Сэтгэгдэл:

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola