НОМЗҮЙН БҮРТГЭЛҮҮД ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

   Монгол улсын Үндэсний номын сангаас өөрийн баялаг сан хөмрөгт хадгалагдаж байгаа ном, зохиолууд болон тогтмол хэвлэлд нийтлэгдсэн өгүүллийг бүртгэн, төрөлжүүлж, зүйчлэн ангилж ерөнхий ба салбар номзүйг эрхлэн гаргасаар ирсэн түүхэн уламжлалтай билээ.

Иймд түүх судлалын эрдэнэ мэт үнэтэй, далай мэт арвин материалыг ашиглах боломжийг нийтэд нээн өгч, бататгах үүднээс 1988 оноос хойш тасраад байсан лавлагаа номзүйн ажлын чухал хэрэглэгдэхүүнийг үргэлжлүүлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгох зорилгоор Монгол улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй 100 гаруй нэрийн тогтмол хэвлэлийг хамруулан 1988-1992, 1993-1997, 1998-2002, 2003-2007 гэсэн 5 жилийн давтамжтайгаар бэлтгэн хэвлүүллээ. Энэхүү номзүйн бүртгэлүүдийг Зотеро программыг ашиглан бий болгосон "Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан"-гаас бэлтгэв.

 

НОМЗҮЙН БҮРТГЭЛҮҮД ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

 

 

Мөн 2011 оноос хойш 6 боть нь хэвлэгдээд байсан "Монгол улсын Үндэсний номын сан дахь архивын бүртгэн мэдээлэх номзүй”-н YII боть, "Халх голын түүхэн ялалт – 80 жил”санамж өгөх номзүйн бүртгэл, "Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч” санамж өгөх номзүйн бүртгэлийг эмхэтгэн хэвлүүллээ.

 

 

НОМЗҮЙН БҮРТГЭЛҮҮД ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

НОМЗҮЙН БҮРТГЭЛҮҮД ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

НОМЗҮЙН БҮРТГЭЛҮҮД ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


 

Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай.

 

Мэдээлэл Арга Зүй Эрдэм Шинжилгээний Хэлтэс

Сэтгэгдэл:

«    2-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola