"СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР"-ИЙН МЭНД ХҮРГЭЕ

 

Жил бүрийн 9 дүгээр сарын эхэнд зохион байгуулагддаг "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг энэ сарын 9-12ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Үндэсний номын сангийн хамт олноос Соёл, урлагийн салбарын ажилчин албан хаагчиддаа "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийн мэндийг хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Нарийн бичгийн даргаар СУИС-ийн нийгмийн түншлэл, бүтээлч үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ч.Бат-Эрдэнэ нар томилогдсон байна. Арга хэмжээг шинэлэг хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулж үр дүнд Соёлын бодлого зохицуулалтын газарт тайлагнана. Зохион байгуулах арга хэмжээнд Спортын бага наадам, Нийгэмд хандсан сайн дурын үйл ажиллагаа, Хүндэтгэлийн үйл ажиллагаа, Үдшийн арга хэмжээ явагдана. Спортын бага наадамд оролцож буй Үндэсний номын сангийн хамт олондоо өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola