МУҮНС-ГИЙН ХАМТ ОЛОН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Соёл урлагийн байгууллагууд нийгмийн сайн сайханд дагуулсан, энэрэнгүй хүнлэг нийгмийг төлөвшүүлэх, соёл урлагийн байгууллагын нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх зорилгоор сайн дурын үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна. Иймд Монголын Үндэсний номын сангийн хамт олон энэ аянд нэгдэж нийт ажиллагсад болон хамтран ажилладаг байгууллагуудын дунд ном хандивлах аяныг зохион байгуулж, ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх, мэс заслын хүүхдийн тасгийн хүүхдүүдэд 1.500.000 орчим төгрөгийн үнэ бүхий 180 нэр төрлийн 300 гаруй номоор "Номын булан”-г байгуулж ГССҮТ-ийн хамт олонд хүлээлгэн өглөө.

Өвчин зовлон, гэнэтийн золгүй явдал хэлж бус хийсч ирдэг. Хэн ч өөрт нь юу тохиолдохыг урьдчилан тааварлаж үл чадах. Тиймээс гэнэтийн золгүй явдлаас болж, өвдөж зовж, шаналж буй бяцхан дүү нарынхаа сэтгэлийг засч, өвчин зовиурыг нь түр ч атугай мартуулах, урт удаан үргэлжлэх зовлонт хором мөчүүдийг давж гарахад нь нэмэр болгох үүднээс энэхүү номын буланг байгуулж байгаа юм.

Хүүхэд гэдэг гэнэн амьтан. Тэд сонирхолтой үлгэр туульс сонсож уншин, зугаацаж наадахдаа түр ч гэсэн тэсвэрлэхийн аргагүй өвдөж, хорсох өвчнөө мартаг. Номын сангийн хамт олон сэтгэлийн угаас хандив цуглуулж, орчин үеийн сонирхолтой үлгэр домгийн зурагт номуудаас дээжлэн өргөлөө. Мөн үр хүүхдээ асарч сувилан нойр хоолгүй хонон өнжин суух эцэг эхчүүдэд зориулагдсан ном ч энд буй.

 

Монголын үрс алив муу бүхнээс хол байх болтугай.


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    6-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola