ШИНЭ КОРОНА ВИРУСТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХОРИО ЦЭЭРИЙН ҮЕД ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ

 

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН ҮЕД МУҮНС "КОХА” СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА.

Коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаарх Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрийн дагуу Монгол Улсын Үндэсний номын сан 2020.01.28-03.02-ны өдрийг хүртэл уншигчдад үйлчлэхгүй номын сангийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад анхааран ажиллаж байна. Монгол улсын Үндэсний номын сангийн захирлын 2020 оны 01-р сарын 28-ны өдрийн А/05 тушаалын дагуу "Коха” системийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, системийн одоогийн байдалд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөний дагуу бүх ажилчдыг сан хөмрөгүүдэд хуваарилан ажиллуулж гүйцэтгэлийг 7 хоног бүр авч нэгтгэн дүгнэж байна. Үүнд: Өрнө дахины сан хөмрөгийн тооллогын ажлыг эрчимжүүлэх, Өрнө дахин, Төвд сан хөмрөгийн бэлэн мэдээллийн баазыг "Коха” системд хөрвүүлэх, Монгол судлал, Дорно дахин, ЮНЕСКО, Архив бэлтгэл сан хөмрөгийн "Коха” системд оруулсан мэдээлийн баазуудад редакци хийж, бар код хэвлэн үйлчилгээнд нэвтрүүлэх, Коха системийн электрон каталогийн хайлтын үр дүнг сайжруулах, цаашдын хөгжүүлэлт, системийн аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна.

2020-02-21

 

 

Сэтгэгдэл:

«    4-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola