КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ, ХОРИО ЦЭЭРИЙН
ДЭГЛЭМИЙН ҮЕД "КОХА” СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ,
ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖИЛ №3
(2020.03.23-03.27)
"Коха” системийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд 2020.03.23-03.27-ны өдөр хүртэл ажлын 5 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Өрнө дахины сан хөмрөгийн 10-тын ангийн номыг мэдээллийн баазад шивэх, дүн бүртгэл, шивэгдсэн мэдээллийн баазуудыг нэгтгэх, эрэмбэлэх,Монгол судлал, Дорно дахин, Архив бэлтгэл сан хөмрөгийн "Коха” системд оруулсан мэдээлийн баазуудад редакци хийж, бар код хэвлэн үйлчилгээнд нэвтрүүлэх, ЮНЕСКО сан хөмрөгийн "Коха” системд оруулсан мэдээлийн баазуудад редакци хийж, бар код хэвлэх ажил дуусч, каталогийн карт хэвлэх ажил үргэлжилж байна. Туршилтын сервер үүсгэх, Коха системийн электрон каталогийн хайлтын үр дүнг сайжруулах, бэлэн болсон мэдээллийн баазуудыг Коха системд шат дараатайгаар хөрвүүлэх, шинэчилсэн хувилбарыг суулгах, Виртуал болон үүлэн технологийг нэвтрүүлэх ажлыг судалж байна.