МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД НОМ ХЭВЛЭЛ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД

НОМ ХЭВЛЭЛ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгийг ном хэвлэлээр бүрдүүлэх гол зорилго нь өөрийн орны болон гадаадын эрдэмтэн, зохиолчдын оюуны үнэт бүтээл болох ном хэвлэлийг заавал авах хуулийн болон журмын хүрээнд цуглуулан сан хөмрөгийг бүрдүүлэн хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх явдал юм.

1.2.Үндэсний номын сангийн сан хөмрөгийг ном, хэвлэлээр баяжуулан өргөжүүлж, нийтийн хүртээл болгох зорилгоор төрөл бүрийн бүрдүүлэх үйл ажиллагааг явуулахад энэхүү журмыг баримтална.

Хоёр: Номын сангийн сан хөмрөгийг бүрдүүлэлт

2.1. Номын сангийн сан хөмрөгийг бүрдүүлэхдээ доор дурдсанаар бүрдүүлнэ.

а/ Заавал авах хувь

б/ Худалдан авах

в/ Нөхөн бүрдүүлэх

г/ Ном солилцох

д/ Бэлэг хандив, тусламж

е/ Бусад

2.2. Ном хэвлэлийг худалдааны журмаар бүрдүүлэхдээ тухайн жилд зайлшгүй худалдан авах шаардлагатай номын жагсаалт болон бүрдүүлэлтийн судалгааг үндэслэн төсөв өртөгтөө багтаан тухайн ном, хэвлэлийн шинжлэх ухааны ач холбогдол, эрэлт, хэрэгцээ, хэвлэлийн шаардлага хангасан зэргийг харгалзан үзэж, 5 хүртэлх хувийг худалдан авч сан хөмрөгийг бүрдүүлнэ.

2.3. Монгол улсын Ерөнхийлөгчийн "Үндэсний баялагт ном хандивлах тухай” зарлигийн дагуу шинээр хэвлэгдэн гарсан хэвлэлийн бүтээгдэхүүн нэг бүрээс 1-3 хувийг хандивын журмаар авч, номын сангийн архивын сан хөмрөгийг баяжуулна.

2.4. Монгол улсын Соёлын өвд хамаарах зүйлийн талаарх судалгааны бүтээл болон эрдмийн зэрэг, цол хамгаалсан диссертацийг хураангуй, /CD/-н хамт хүлээн авч, гар бичмэл монгол судлалын сан хөмрөгт шилжүүлнэ.

2.5. Сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлтийг хийхдээ татгалзлын дэвтэр болон уншигч, номын санчдаас гаргасан жагсаалтын дагуу өөрийн бэлтгэл сан хөмрөгөөс бүрдүүлнэ. Мөн зохиолч, хэвлэлийн газар, сургууль албан газрууд болон ховор хуучин номын дэлгүүр, хувь хүмүүсээс худалдан авна. Ингэхдээ катологт байгаа эсэхийг заавал шалгана.

2.6. Гадаадын харилцаат номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудад солилцооны журмаар илгээх номыг сонголт хийж худалдан авна. Гадаадын номын сангуудаас Монголын тухай хэвлэгдсэн ном, хэвлэл бүрдүүлэхэд анхаарна.

2.7. Бэлэг хандиваар гадаад, дотоодын албан байгууллага, хувь хүмүүсээс хүлээн авсан ном, хэвлэл бусад материалыг өөрийн үнэлгээнийх нь дагуу үнэлж фактурлана. Хэрэв өөрийн тогтсон үнэлгээ байхгүй байгаа тохиолдолд "Ном хэвлэл үнэлэх журам”-ыг баримтлан үнэлнэ.

2.8. БСШУСайдын 2007 оны 415 дугаар тушаалын дагуу "Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”, Номын сангийн захирлын тушаалаар батлагдсан журмуудыг баримтлан тооллогоор дутагдсан номын төлбөрийг барагдуулах ажлыг тухай бүр гүйцэтгэнэ.

Гурав. Ном бүрдүүлэгчийн үүрэг, хариуцлага

3.1. Ном бүрдүүлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг баримтлан ном хэвлэл авах төсвөө үр дүнтэй зөв зарцуулж төсөвт багтаан хариуцлагатай ажиллана.

3.2. Ном бүрдүүлэлтийн судалгааг тогтмол авч, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн ном хэвлэлээр сан хөмрөгийг бүрдүүлнэ.

3.3. Ном хэвлэлийг бүрдүүлэхдээ номын дагалдах баримтыг цэвэр, нямбай, зөв бичүүлж, шалган авч санхүүд шилжүүлнэ. Худалдан авсан номын баяжилтыг улирал бүр санхүүтэй тооцоо хийнэ.

3.4. Номын санд байхгүй маш ховор, чухал хэрэгцээт номыг худалдан авах тохиолдолд захиргааны хяналтын дор /тушаал гаргах эрх бүхий хүн/-ий тушаал комиссын шийдвэрийг үндэслэн худалдан авна.

3.5. Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлтийн ажлыг чанартай бус хийсэн, төсвийг буруу зарцуулсан, урьд авсан номыг давхардуулан авсан тохиолдолд хариуцлага хүлээнэ.

 

 

Сэтгэгдэл:

«    9-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola