№1 “Богд хаан, Эх дагинийн алтан навчит өргөмжлөл”

"Богд хаан, Эх дагинийн алтан навчит өргөмжлөл

       1911 оны 12-р сарын 29-ий өдөр бол Богд хаант Монгол улс байгуулагдаж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан өдөр юм. 600 шахам жилийн дараа дэлхийн газрын зураг дээр БОГД ХААНТ МОНГОЛ УЛС хэмээх туурга тусгаар нэгэн улс бий болсон юм. Энэ өдрийн морин цагт буюу 11 цаг 40 минутад бүх монголчууд Их хүрээний зүг буюу Улаанбаатар хотын зүг хандан, 3 сөгдөж, 9 мөргөн Богд хааныг хүлээн зөвшөөрч, хаан болгон залсан билээ. Яг энэ мөчид Да лам Цэрэнчимэд Богд хаан хийгээд Эх дагина 2-т алтан навчит өргөмжлөл буюу хааны үнэмлэх дипломыг уншиж танилцуулан өргөжээ. Энэхүү баримт бичиг нь эдүгээ МҮНС-нд эх хувиараа хадгалагддаг бөгөөд 2012 онд Монгол улсын хосгүй үнэт ангилалд бүртгэгджээ. ”Хааны тамга өргөмжлөл өргөх өлзийт яруу эгшиг оршивой” ”Өргөмжлөл өргөх ятгын дуу эгшиг оршивой” Энэхүү өргөмжлөл нь соёмбо, төвд, монгол 3 үсгээр бичигдсэн бөгөөд яруу найргийн хэлээр зохиожээ. Чингис хааныг ”Тэнгэрийн бошигт дэлхийн эзэн их богд Чингис хаан” хэмээн бичжээ. Дондогдулам хатныг ”Дондүвлхам буюу Тус бүтээгч охин тэнгэр” хэмээн бичжээ. Энэхүү өргөмжлөлийн тухай судалгааны бүрэн ном тун удахгүй хэвлэгдэн гарах тул та Монголын Үндэсний Номын Санд ирж уншиж танилцаарай.

№1 “Богд хаан, Эх дагинийн алтан навчит өргөмжлөл”
№1 “Богд хаан, Эх дагинийн алтан навчит өргөмжлөл”
№1 “Богд хаан, Эх дагинийн алтан навчит өргөмжлөл”
№1 “Богд хаан, Эх дагинийн алтан навчит өргөмжлөл”
№1 “Богд хаан, Эх дагинийн алтан навчит өргөмжлөл”

Сэтгэгдэл:

«    9-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola