№2 Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа Чинсан.

Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа Чинсан.

(1863-1932)

        Тэрээр 1863 онд Өвөр Монголын Харчин баруун гарын дунд хошуунд төрсөн. Манж, хятад, төвд, япон, монгол таван хэлтэй. Чинсан хэмээх цол нь монголын төрийн уламжлалд сайд буюу бичиг цэргийн эрдмээр төрийн тэтгэгч сайд гэсэн утгатай үг юм. Богд хаант Монгол улсын үед Харчин хошуунаас 2 их чинсан залсан байдаг. Мөнхтогтох чинсан бол Чин сүзэгт номуун хааны хийдэд залагдаж суусан бөгөөд Богд хаанд олон ном судар эртний хятад хэлнээс орчуулж өгсний дотор 99 боть Жин Пин Мэй бичиг буюу ”Алтан бумбан дахь лишийн цэцэг” номыг орчуулж өргөж байжээ. Дандаа чинсан нь ”Юан улсын судар” 120 ботийг монгол хэлнээ орчуулжээ. Монголын Үндэсний Номын Санд Дандаа Чинсангийн ”Гадаадын үг аялгууг монголоор бичих ёс”, ”Шинэ засгийн гол ёс”, ”Эрдэнэт толь” зэрэг арав гаруй гар бичмэлүүд хадгалагдаж байна. 1915 онд Богд хаант Монгол улсын үед бичигдсэн ”Эрдэнэт толь” хэмээх 4 боть, 64 бүлэг энэхүү төрийн онолын номд нь бурханы шашнаар чиг баримжаа болгон, улс орныг удирдах тухай бичсэн нь өнөөг хүртэл олон уншигч судлаачдын анхаарлыг маш ихээр татаж байгаа билээ.

№2 Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа Чинсан.
№2 Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа Чинсан.
№2 Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа Чинсан.
№2 Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа Чинсан.
№2 Чимэдийн Дэмчигдорж буюу Дандаа Чинсан.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola