№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”

"БУРХАН БАГШИЙН НАМТАР”
           Монголын Үндэсний номын санд Бурхан Буддагийн олон намтарууд төвд, монгол хэлээр хадгалагдаж байдаг. 1871 онд Цахарын хөвөөт цагаан хошууны Эрдэнэ дөш хэмээх Хотол баясгалант сүмийн гэгээн лам Лувсансамдүвнямын орчуулсныг мөн гэгээн Ишданзандаржаа 2 боть (504 хуудас 1080 нүүр) болгон хэвлүүлсэн намтар бол хамгийн том бөгөөд дэлгэрэнгүй нь юм. Энэхүү намтарт Бурхан багшийн нийт хийгээд нийт бусын намтар, нууцын намтарыг бүгдийг багтааж урьд бүтээсэн Галсанчойжижамцын намтар дээр нэмж, баяжуулж бүтээсэн байна. Мөн яг энэ цаг үед Буриадын Онон цүгэлийн дацангийн Дэлгэрийн Галсанжамба хэмээх лам Бурхан багшийн намтар ”Үзсээр туст Маш баясгалан лугаа сэлтээр сүслэхийн нарыг зуун зүгт ургуулагч” хэмээх 346 хуудастай номын модон барыг бүтээж хэвлэжээ.
          2006 онд Бурханч лам Г.Пүрэвбат эдгээр намтруудыг баяжуулан зураг чимэглэлээр улам баяжуулан 1200 хуудас ном болгон хэвлэжээ. Энэхүү монгол хэл дээрх Бурхан багшийн намтар нь олон үеийн туршид монголчуудын суурь сэтгэлгээний сурах бичиг болж ирсэн байна. Энэ ч утгаараа өнөөг хүртэл эрэлт хэрэгцээ ихтэй номуудын нэгд зүй ёсоор тооцогдож байгаа билээ. Бид энэ сонгодог утга зохиолын дээж бүтээлүүдийг тун удахгүй дижитал хэлбэрээр монголын бүх номын сангуудад унших боломжийг нээн өгөх болно.

 

Хүндэтгэн ёсолсон Монголын Үндэсний Номын Сан

 

№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”
№4 “БУРХАН БАГШИЙН НАМТАР”

Сэтгэгдэл:

«    9-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola