Монголын үндэсний бичиг үсгийн баяр

Монголын үндэсний бичиг үсгийн баяр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхэддээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээр тэмдэглэдэн ирсэн билээ.

Энэхүү зарлигт ". . . Хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнууд удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчлэж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц бөгөөд Монгол хүний хэл, сэтгэхүйн хөгжлийн хувиралд зохицох чадвараа гоц сайнаар харуулан, монгол хэлний бүхий л аялгуунд тэгш төгөлдөр үйлчилсээр сонгодог болтлоо боловсорсон монгол бичиг бол манай ард түмний оюуны соёлын охь манлай бахархал төдийгүй нийт хүн төрөлхтний соёлд бидний өвөг дээдсийн оруулсан жинтэй хувь нэмэр, нэн үнэт зүйлс мөн билээ.

Монголын ард түмэн зуун зуунаар өртөөлөн эзэмшиж үеэс үедээ өвлүүлэн хэрэглэж, түүх шастираа туурвин бүтээж ирсэн Монгол бичиг нь цаг түүхийн хатуу сорилгыг даван туулж түүх уран зохиолын дурсгалууд, архивын сан хөмрөг, хөшөө дурсгалын бичиг, ном судар, эрдэм шинжилгээ, иргэний харилцаанд гүн үндэс, арвин ундаргаа хадгалсаар даяршлын зуунтай золгож байна.

Монголын ард түмний бичиг соёлын ариун гэгээн ойг нийт үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэж байх тухай олон нийтийн хүсэл санаачлагыг хөхиүлэн дэмжиж ЗАРЛИГ буулгах нь. . ." хэмээжээ.

 


Сэтгэгдэл:

«    8-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola