Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг

"Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг"
Богд хаант Монгол улс 1911 оны 12 сарын 19-нд Богд хаан Жавзандамбыг эрдэнийн ширээнд залж суулгаснаар дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн үйл явдал тохиосон билээ. Ингэж тусгаар улс болсон даруйдаа томоохон хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийсний нэг нь зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг юм. Монгол улсын хууль зүйлийн бичгийг 1915-1919 оны хооронд Богд хаан тэргүүтэй монголын ноёд боловсруулж, олон удаа Улсын дээд, доод хурлаар оруулан хэлэлцүүлэн баталсан монголын анхны үндсэн хууль гэж үзэж болох юм. Учир нь тусгаар улс болсон даруйдаа хэд хэдэн томоохон ажлын нэг нь энэхүү хуулийг боловсруулахад ихээхэн анхаарал хүн хүч тавьж байсан нь ямар чухал ажил болохыг харуулж байна.
Нийт 66 дэвтэр бөгөөд нэг дэвтэр нь гарчиг буюу бүгдийн хураангуй бусад 65 дэвтэрт монголын бүхий л салбарыг хамарсан хуулийн заалтуудыг оруулан боловсруулснаас 33 дэвтрийг хорголжин хэвээр хэвлэж, үлдсэн 33 дэвтэр нь хэвлэж амжсангүй гар бичмэлээр үлдсэн байна.
Энэхүү хууль зүйлийн бичиг нь анх 66 дэвтэр болгож боловсруулан гаргасан бөгөөд 33 дэвтэр нь хорголжин хэвээр хэвлэж, үлдсэн 33 дэвтэр нь гар бичмэлээр бидний үед хүрэлцэн иржээ. Эдгээр дэвтрүүд нь Монгол Улсын Үндэсний Төв архив, Монгол Улсын Үндэсний Номын Санд тус тус хадгалагдаж байна.
Монголчуудын хувьд хууль цааз талаас нь багахан судалсан боловч 1995 онд монгол бичгээс крилл бичигт Монгол улсын Засгийн газрын архиваас цөөн тоотой хөрвүүлж хэвлүүлсэн. Үүний дараа О.Батсайхан, З.Лонжид, Ж.Хажидсүрэн нар 2010 онд 1995 онд дутуу хэвлүүлсэн 7 дэвтэр буюу 46, 59-63, 65 дугаар дэвтрүүдийг япон хэлнээс Д.Алмаасын орчуулсан эхээс авч бүрэн болгож хэвлүүлсэн байна.
2011 онд Б.Батбаяр Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг. Агуулга, мөн чанар нэртэй судалгааны ном гаргаж олон түмэнд хүргэсэн билээ.

Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг
Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг
Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг
Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг

Сэтгэгдэл:

«    5-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola