ЛУ АЛТАН ТОВЧ

ЭРТНИЙ ХААДЫН ҮНДЭСЛЭСЭН ТӨР ЁСНЫ ЗОХИОЛЫГ ТОВЧЛОН ХУРААСАН АЛТАН ТОВЧ ХЭМЭЭХ ОРШВОЙ

 

XYII зууны хоёрдугаар хагаст түүхч, гүүш Лувсанданзан шавь нарын хамт бүтээжээ. Болгомол цаасан дээр хулсан үзгээр бичсэн. Уг сурвалжийг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхудын Жамьян гүн Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хошууны Юншээбүү овгийн Дари тайж хэмээх хүнд хадгалагдаж байсныг 1926 онд олж авсан. "Лу Алтан Товч"-д "Монголын нууц товчоо"-ны 282 зүйлээс 233 зүйлийг бараг тэр хэвээр нь агуулсан учир "Монголын нууц товчоо"-ны монгол үсгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг. Түүнээс гадна, XVII зуун хүртэл уламжилсан олон зүйл түүх, түүхэн домог, эртний уран зохиолын зүйлийг багтаасан нь нэн үнэ цэнэтэй юм.

• 1995 онд Монгол Улсын Засгийн Газрын 241 тогтоолоор Монгол Улсын хосгүй үнэт өвд,

• 2009, 2011 онуудад ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн Ази Номхон далайн бус нутгийн болон олон улсын баримтат өвд тус тус бүртгэсэн.

 

ЛУ АЛТАН ТОВЧ ЛУ АЛТАН ТОВЧ ЛУ АЛТАН ТОВЧ


Сэтгэгдэл:

«    6-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola