МОНГОЛ ШУНХАН ДАНЖУУР

МОНГОЛ ШУНХАН ДАНЖУУРМОНГОЛ ШУНХАН ДАНЖУУР

Халхын сайн ноён хан аймгийн засаг хошой Чин Ван Наянтын Цахарын сүрэгхошууны Шашиныг бадруулагч сүмд тахиж байсныг Онхудын Жамьян гүн 1924 онд үүрдхадгалах гэрээ хийж, 1925 онд Судар бичгийн хүрээлэндзалж авчирсан түүхтэй. "Данжуур" гэдэг нь "Шастирын орчуулга" гэсэн төвд үг юм. Энэ нь эртний Энэтхэг, Төвдийн эрдэмтэн бандида нарын их, бага арван ухааны орноор (Их таван ухаан: Дотоод ухаан, Урлахуй ухаан, Учир шалтгааны ухаан, Тэжээхүй ухаан, Дуун ухаан. Бага таван ухаан: зурхай, зохист аялгуу, илт өгүүлэхүй, эвсүүлэн найруулахуй, дуурайн бүжиг)туурвисан 3400 гаруй зохиолыг эмхэтгэсэн том цоморлиг болно. "Данжуур"-т багтах их бага таван ухааны зохиолоос Төвдийнхэлэнд IX зууны үеэс орчуулж эхлээд, XIY зууныүед тусгай цоморлиг болгожээ. "Данжуур"-ын доторх ном зохиолоос Монголчууд XIY зууны эхэн үеэсорчуулж, тайлбар судалгаа хийж байжээ. Гэвч "Данжуур"-ыг бүхэлд нь орчуулж хэвлэх ажлыг XYIII зуунытэргүүн хагаст Жанжаа-ролбийдоржийн удирдлагаар Монголын олон нутаг хошуунаас цугларсан 200 гаруй орчуулагч нар богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн юм. "Данжуур"-ыг чухам орчуулж хэвлэх ажил 1742-1749 оны орчим хийсэн боловч, түүний бэлтгэл нэлээд түрүүнэхэлсэн билээ. 1724 онд Данжуур -ыг орчуулах хааны зарлиг гарсан жилээс монголын олон хошуу нутгаас орчуулагч, барчин зэрэг хэвлэл, уран зохиолын хамаа бүхий хүмүүсийг зарлан цуглуулсан ажээ. Орчуулагч нарт аливаа ухааны нэр томьёог нэг мөр болгон орчуулахад хялбар дөхмийг бодож, "Мэргэд гарахын орон" гэдэг Тевд Монгол толь бичгийг 1748 онд хэвлэн гаргасан байна. "Данжуур"-ыг орчуулахад энэ мэт бэлтгэл ажлыг сайтар базаасны хүчинд уг зохиолыг цөөнжилийн дотор амжилттай орчуулж дуусгажээ. Гэхдээ монгол "Данжуур'-т орсон бүх зохиолууд нь зөвхен 1742-1749 оны хооронд цоо шинээр орчуулсан бус, харин хуучин орчуулгыг бага сага найруулан оруулсан нь цөөнгүй буй. Энэ үеийннэгтгэн орчуулах ажилд Авгын Дай гүүшАгваандампил, түүний дүү билигтгүүш Лувсанлодон, Урад гүүшБилигийн далай, Халхын гүүшГэлэгжалцан, Лувсанжалцан, Зая бандида Лувсанпэрэнлэйн шавь Лувсанданзан, Огинигуд бэйлийн хошууны гүүшРашижамц, Рагу хутагтын хувилгаан Лувсанчүлтэм/ Сумадишила/ гэх мэт алдартай гүүшорчуулагчид оролцжээ.

- 1995 онд Монгол Улсын Засгийн Газрын 241 тогтоолоор Монгол Улсын хосгүй үнэт өвд,

- 2011 онд ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвд тус тус бүртгэжээ.
МОНГОЛ ШУНХАН ДАНЖУУРМОНГОЛ ШУНХАН ДАНЖУУРМОНГОЛ ШУНХАН ДАНЖУУР

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    3-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola