“Монгол бахархлын өдөр”

"МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”
          Монгол бахархлын өдөр бол Чингис хааны үлдээсэн соёлын баримтат өвийг хойч үедээ таниулж, эх оронч хүмүүжил, итгэл үнэмшлийг гүн бат болгох соёл гэгээрлийн өдөр юм. 
          Эл өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын сан соёл гэгээрлийн буухиаг түүчээлэн олон нийтэд өөрийн алтан хөмрөгтөө хадгалж буй Чингис хаан болоод түүнтэй холбоотой ховор чухал ном судрууд, түүхэн сурвалж бичгээс сорчлон танилцуулах болно. Тодруулбал, 1926 онд хуулж Монгол Улсын Үндэсний номын санд хадгалсан Хэрлэн барсын Чингисийн Тугийн тахилгын сүмийн сан тахил, өчигийн гар дэвтэр, 99 зүйлийн хувилбар бүхий Чингис хааны төлөг үзлэгийн судар, 1923 онд Монгол бичгийн хэвлэлийн хороог үүсгэн байгуулагч Тэмгэтийн хэвлүүлсэн Чингис болон их хаад хатадын хөрөг зургийн цомог болон Чингис хааны өв үзэсгэлэн, Чингисийн тухай судалгааны сүүлийн үеийн номууд зэрэг багтана. 
             Та бүхэн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн морин цаг буюу 11 цаг 40 минутаас Монгол Улсын Үндэсний номын санд морилон ирээрэй.

Бичгийн үйлс тань төгөлдөр
Билгийн мэлмий тань тэгш байг
Монгол Улсын Үндэсний Номын Сан

“Монгол бахархлын өдөр”

 

Сэтгэгдэл:

«    2-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola