МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа

МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа          Монгол улсад орчин цагийн номын сан үүсэж, Монгол улсын Үндэсний номын сан байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Үндэсний номын санг Монгол улсын төрийн дээд шагнал "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагналаа.
          95 жилийн ойн баярын үйл ажиллагаа 2016 оны 11 сарын 19-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагааг Үндэсний номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ичинхорлоо нээж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй "Монгол улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай” МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулан шагналыг гардуулсан. 

МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа  МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа  МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа

 

 

МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа  МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа  МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа


 

          Монгол үндэстний бичиг соёлын өвийг хадгалагч, уламжлан хөгжүүлэгч, түгээн дэлгэрүүлэгч манай номын сангийн 95 жилийн түүхэн ойн баяраар бас нэгэн сайхан үйл явдал болсон нь "Монгол улсын Үндэсний номын сангийн нэрэмжит шагнал” буй болсон явдал юм. Тус шагналыг "Хүндэт тэмдэг” дагалдах бөгөөд номын сангийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх гэгээн үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллаж, тодорхой амжилт гаргасан салбарын албан хаагч нарт гардуулсан юм. 

         Хүндэт тэмдгийн бэлэгдэл нь 4 зүг 8 зовхисыг илэрхийлсэн цацраг суурин дотор дуусахгүй үргэлжлэх алхан хээгээр дугуйруулан хүрээ хийж, түүний дотор талд 2 см диаметр бүхий цул мөнгөн дэвсгэр дээр МУҮНС гэсэн үгийг тойруулан бичсэн. Төв хэсэгт ном гэдэг үгийг монгол бичгээр дэлгэсэн ном хэлбэртэйгээр оруулсан бөгөөд дээд талд нь нар, сар, галыг дүрсэлсэн.
 

 
МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа   МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа   МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа
         
 
  Энэхүү хүндтэй шагналын анхдагчдаар БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Баяраа, МАЗЭШХ-ийн дарга Д.Энхтунгалаг, ФХХ-ийн дарга Б.Тунгалаг нар гардаж авсан.
 
 
 
 
 
           Мөн БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэндчилгээ дэвшүүлж, номын сангийн хөгжилд хувь нэмэр оруулсан ажилтан албан хаагчдыг төрийн болон салбарын одон медалиар шагнасан юм.
 
МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлааМҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа

 
 
 
 
 
 

 
 
        Энэ үеэр Энэтхэг Улсын Элчин сайдын Яамнаас Үндэсний номын санд Ганжуур Данжуурын 205 боть ном бэлэглэсэнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав.
 
 
 МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа

 

МҮНС “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдлаа

 


Сэтгэгдэл:

«    3-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola