“ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧССЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧССЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт "Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ жилийн тухайд шинэ төрлийн Ковид – 19 цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэмийг тогтоон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг түр хугацаагаар хориглосон.

Иймд энэ жил Монгол Улсын Үндэсний номын сан Соёлын баримтат өвийн төрөл, түүний хадгалалт хамгаалалтын асуудлыг хэлэлцүүлдэг, уламжлалт эрдэм шинжилгээ - онол практикийн бага хурлыг "ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧСЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”сэдвээр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Цахим хурлын гол зорилго нь олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий баримтат өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвөө хамгаалах ухамсар ойлголтыг ард иргэдэд нэмэгдүүлэх, номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах анхаарал хандуулахад чиглэгдсэн юм.

"ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧСЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” эрдэм шинжилгээ - онол практикийн цахим бага хурлын хүрээнд эрдэмтэн судлаачдын үндсэн 4 илтгэлийг хүлээн авч, соёлын баримтат өвд хамаарах дурсгалуудыг хамгаалах бодлогын хэрэгжилт, хадгалалт хамгаалахтай холбогдох зааврыг мэргэжилтнүүдийн бэлтгэснээр эмхэтгэн хэвлэн толилуулах болно.

 

Үндсэн 4 илтгэлийг цувралаар хүргэж байна.

http://nationallibrary.mn/mn/tuuh-soyliin-dursgaluud-линкээр орж үзэх боломжтой.

“ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧССЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА“ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧССЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА“ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧССЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА“ЧУЛУУ, МОДОН ДЭЭР БИЧССЭН СОЁЛЫН БАРИМТАТ ӨВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ОНОЛ ПРАКТИКИЙН ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



Сэтгэгдэл:

«    8-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola