ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД

ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД:

Дэлхийн соёлын өвд (World Cultural Heritage):

Орхоны хөндийн дурсгалт газар (Orkhon Valley Cultural Landscape) 2004

Орхоны хөндийн соёлын дурсгалньУлаанбаатархотоос 360 орчим километр алслагдсан,Монгол улсынтөв хэсгээр урсахОрхон голынэрэг дагуу сунан байршсан байдаг.ЮНЕСКО2004 онд 28-р чуулганаараа энэхүү газрыгДэлхийн өвийнжагсаалтад бүртгэн авсан. Орхон голын хөндий нь Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна.Дэлхийн өвийн II, III, IVшалгууруудыгхангасан тул 1081 дэх байршлаар бүртгэн, Ази-Номхон далайн бүс нутгийн өвд оруулсан байна. Олон зууны турш Орхон мөрний хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор иржээ. Үүний хамгийн эртний нотолгоо нь 8-р зууны үед тогтнож байсанХөх Түрэгийнэзэнт гүрний Билгэ хаанд зориулсан Руни бичээс бүхий чулуун хөшөө юм. Уг хөшөөнөөс хойш 25 км зайд нүүдэлчдийн нийслэл Орд балгасын туурь байдаг. Түрэгийн улсуудын үед Орхон голын хөндийд орших Этүгэн уул сүсэг бишрэл, улс төрийн төв болж байсан ажээ.Киданчуудынноёрхлын үед тэдний сүр хүчийг илтгэсэн 3 хэлээр бичигдсэн олон тооний чулуун хөшөөнүүд бий болжээ.

Орхон голын хөндийд дараахь дурсгалууд байдаг.

·8-р зууны эхэн үед Хөх ТүрэгийнБилгэ хаан,Куль Тегиннарт зориулан босгосон Орхоны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологичид 1889-1893 оны малталтаараа нээсэн байна.

·Хар балгасынтуурь. 8-р зууны үеийнУйгурынэзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран оршиж байжээ.

·Монголын эзэнт гүрнийнийслэлХар хорумхотын туурь уг хөндийд оршдог.

·Эрдэнэзуу хийд. Монгол орондТөвдийнБурхны шашин дэлгэрсний бэлгэдэл, анхны буддын сүм. Уг сүмийн зарим хэсгийг коммунист дэглэмийн үед 1930-1940 оны орчимд устгасан байна.

·Төвхөн хийд. Даянч ламын агуй болох Төвхөн нь өвөрмөц, хосгүй сүм юм. Далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн уулын дээр орших уг хийдийг коммунист дэглэмийн үед нураасан байна.

·Өгөөдэйхааны амьдарч асан 13-14-р зууны үеийн Монгол хааны ордны туурь

 


 

Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (Petroglyphic Complexes of the Mongolian Altai) 2011

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галерей гэж хэлж болохоор түүхэн цогцолбор газар бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм байна..

 

·Дэлхийн байгалийн өвд (World Natural Heritage):

Увс нуурын ай сав газар(UvsNuur Basin) 2003 далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхийМонгол улсынхамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг ньОХУ-ынБүгд Найрамдах Тува Улсадхамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот ньУлаангомюм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг. Дэлхийн өвийн IX, Xшалгууруудыгхангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар бүртгэн, Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна. Увс нуур ньЕвроазийнтал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн 700'000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захынцөл, хамгийн өмнөд захынтундроршдог. Увс нуурын савд олон жижиг нуурууд багтдаг ба тэдгээрийн нэг болохҮүрэг нуурнь далайн түвшнээс дээш 1450 метр өндөрт оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөдусны шувуудыннүүдлийн маш чухал нутаг болдог байна. Увс нуурнь Их нууруудын хойд хагаст,Увс аймгийнзүүн хойд хэсэгт орших бөгөөд талбайн хэмжээгээрээМонголдхамгийн том нь буюу 84 км урт, 79 км өргөн, 3350 ам.дөр.км хэмжээтэй. Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм. Увс нуурандТэс,Нарийн,Хархираа,Түргэн,Сагиль,Боршоо,Хөндлөн,Торхилогзэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөндхужир,давсэлбэгтэй,зэгс,дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга,бургас,улиасзэрэг ургамалтай. Увс нуурандхун,цаст дэглий,халбаган хошуут,ногтруу,галуу,шар алаг нугасзэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг.Хан хөхийн нурууньИх нууруудын хотгоруруу түрэн орж, Увс болонХяргас нууруудынхотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. НуурандАлтайн загас,монгол хадран,осман,нохой сугас,давжаа сугас,шар загасзэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг. Тус сав газар ньСибирьболонТөв Азийнгео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 400 орчим зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсонцасны ирвэс,аргаль,янгиртэргүүтэй 100 орчим зүйлхөхтөнамьтны амьдрах орчин болдог. Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2003 ондЮНЕСКО-оос Увс нуурын сав газрынДэлхийн өвдбүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ "…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчидХүннү,Түрэг,Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ

·Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад
(Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity):

Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008онд

Морин хуур нь Монгол үндэстнийхөгжмийн зэмсэгмөн. Морин хуур өнө удаан түүхтэй, аль эрт13-р зууныэхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр дүрс дууны өнгө,хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад,Өвөр Монголынзарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг. Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээморинтолгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм. Морин хуурынчавхдасыгморины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм. Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монголгэрболон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийгнейлонутсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна. Yүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд гарын морин хуур болон их гарын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдөх арга ньЕвропийнвиолончельболональт хийлтэйадилхан байдаг. Ингэснээр морин хуур нь сапроно, альт, баритон бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, монгол үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. Өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн монгол үндэстний онцлогийг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдгаар ёстой л уран нарийн урлагийн бүтээл гэж болно. Монгол Улсад1992ондМорин хуурын чуулгабайгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Морин хуур ньЮНЕСКО-гийндэлхийн өвдбүртгэлтэй.

 

Монгол Ардын уртын дуу, 2009 онд

Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд дэлхий дахинд ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын урлал юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар "шуранхайлах", тэгснээ аргилан доошилж бүдүүсэн бүдүүсэхдээ зүйл зүйлийн хачин хөөрхөн нугалаа хугалаа, хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн "шигших" зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиг-лэнтэйяа хадаадаг нь чухам Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, даваа гүвээ, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийн тансгийг санагдуулж, агт морьдын хурдан жороо ажнай сайныг бодогдуулж, унасан газар, угаасан ус, эцэг эх элгэн садан, үр хөвгүүд, үнэнч журмын амраг хань, анд нөхөд сэлтээн хайрлан энхрийлэх халуун эх оронч сэтгэлийг маань ундруулам сайхан билээ. Уртын дууны тэр бүхий гайхамшиг "ид шидийг" утга зохиол, хэлний шинжлэл, яруу найргийн зүй, хөгжмийн судал, дуулаачны авиан зүй, түүх, угсаатны зүй гэх зэрэг дав дээр холбогдох шинжлэх ухааны үүд-нээс нягтлан нуталбаас зохистой билээ. Учир иймийн тулд уртын дууны зөвхөн хэдэн онцлогийг энд дурдахыг хүснэм. Юуны өмнө монгол ардынуртын дуу маш баялагхэмнэл /ритм/-тэйг хэлэх хэрэгтэй. Уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг ойлгоогүй хүн уртын дууг нотлон тэмдэглэхэд айзам /такт/ хуваан тэмдэглэж боломгүй мэт санахад хүрдэг ч удаа бий. Хуучин манай уртын дуучид уртын дууг "айзангийн гучин хоёр, хангайн найм" гэж ялган хувааж ярилцдаг байсан. "Айзангийн гэдэг нь "Аяа, зээ хө" гэж эхэлдэг дууны нэр юм гэж тайлбарладаг ч ёс бий. Уртын дууны хоёрдахь онцлог гэвэл маш өргөн цараатай байдгийг хэлж болно. Ардын богино дуу голцуу нэг октаваас терци буюу кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг. Уртын дууны гуравдахь онцлог гэвэл дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэйг хэлж болно. Уртын дууны дөрөвдөх онцлог гэвэл манай монгол ардын урт дуунд, хөгжмийн хэлээр займрал их байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр /оруулбар/ дэвсгэр хөгд шилжээд, буцаж үндсэн дэвсгэр хөгдөө орох төгс бус хөг солигдол уртын дуунд элбэг байдаг гэсэн үг юм. Уртын дуугдуулахад дуучин хүнээс дотоод их уран сэтгэмж, хувийн уран чадварын их далайц шаарддаг байна.

 

 

 

Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд

Наадамнь Монголчуудын тусгаар тогтносон төрт баяр цэнгэл юм . Наадам нь зуны дунд сард явагдах бөгөөд,эрийн гурван наадамбуюуүндэсний бөх,сур харваа,морины уралдаанболоншагайн харвааныуралдаан тэмцээнүүд явагдах баяр юм. Наадам нь 7 дугаар сарын 10 нд хязаалан насны морины уралдаанаар эхлэж даага насны морь уралдсанаар морины уралдаан дуусдаг бөгөөд жилд нэг удаа болдог Төрт баяр цэнгэл юм. Улсын гол наадмын үйл ажиллагаа нь 7 сарын 11-ээс 12-ны хооронд Улаанбаатар дахь төв цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Морин уралдаан нь Хүй долоон худаг гэдэг газар морины наснаас хамаарч даага , шүдлэн , хязаалан , соёолон , их нас , азарга гэсэн 6 насанд хамгийн холдоо 30 километр газар уралдаж хурдан хүлгээ бүх насанд тодруулдаг байна. Харин Сур харваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талд орших сур харвааны талбайд 5 өдрийн туршид явагддаг байна. Наадмыг Их Монгол гүрний үеээс эхтэй гэж түүх судлаачид тэмдэглэдэг бөгөөд Монголчууд хаана ч явж байсан уг наадмаа тэмдэглэдэг уламжлалтай байна. Уг гурван төрлийн тоглоом нь нэгэн зэрэг явагддаг бөгөөд бөхийн барилдааны шувтаргаас өмнө сур харваа, хурдан морины уралдаанд түрүүлэгсэд тодорж дуусдаг уламжлалтай.

Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010 онд

Хөөмийн урлагньМонгол улсынбаруун хэсэг, одоогийнХовд,Говь-Алтайаймгийн хүрээнд үүссэн гэж үздэг. Өнөөдөр хөөмийг Монголын хаанаас ч олж үзэж болох бөгөөд Монгол улс нь дэлхийд хөөмийн урлаг хамгийн өндөр хөгжсөн улс юм. Энэ төрлийн урлаг дотроос хамгийн их хэрэглэгддэг хөөмий нь дараахь хэсгүүдэд хуваагддаг:

 

 

 

·Уруулын

·Тагнайн

·Хамрын

·Багалзуурын, хоолойн

·Цээжин хөндий, хэвлий

·Түрлэгт, Хосмолжин хөөмий

Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг. Хөөмийг бас тува хөөмий монгол хөөмий гэж ялгах бөгөөд Тува хөөмий нь монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй аж. Монгол хөөмийн 4 төрөл байх ба энэ нь хархираа хөөмий буюу цээжний гүнээс түрэн гарах авиа, исгэрээ буюу амны хөндийнөөс гарах авиа, Нармай хөөмий буюу хамраар гаргах авиа, шахай хөөмий буюу хоолой шахаж гүнээс гарах авиа зэрэг болно. Зарим судлаачид хөөмийн 5 төрөл байна гэж үздэг ба энэ нь нутаг нутгаасаа хамаарч байгаа бололтой. Монгол хөөмий бол дэлхийн сонгодог хөгжмийг хүртэл тоглох чадалтай. Сүүлийн үед "Алтан ураг” "Халил”, "Домог” зэрэг хамтлагууд монгол хөөмийг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулж, монгол ардын урлаг ийм гайхалтай гэдгийг дэлхийд таниулж байна. хөөмий нь Монгол улсын Үндэсний хөгжмүүдийн нэг болохморин хуурхөгжимтэй хослон тоглоход илүү сайхан эгшиглэдэг. Монголчууд эдгээрээс гадна хөөмийн бусад төрлүүд болох Хархираа, Исгэрээ урлагуудийг мөн өндөр хөгжүүлсэн. Эдгээр бусад төрлүүд ньТува,Хасаг,Узбекгэх мэт хөрш зэргэлдээ улс үндэстнүүдэд өргөн дэлгэрсэн байдаг. Тува улсын хөөмий нь Хойд Сибирийн Тувачуудын дунд тархсан. Тувачуудын хөөмий нь мөн адил баялаг түүхтэй, өөрийн гэсэн онцлогтой боловч ихэнидээ хөрш зэргэлдээ орших Монголын хөөмийн урлагтай холбоотой, түүний нэгэн төрөл нь байдаг байна. Төвдийн Буддистын дуулал нь Монголын хөөмийн нэгэн төрлийн дэд зүйлд багтдаг хэмээн үздэг. Эдгээр нь ихэвчлэн лам нар олноороо ном хурахадаа гаргадаг дуу, "дуулал" юм.

 

 

 

 

 

Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)

 

 

 

 

 

Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, 2013 онд

Гэр нь малчин нүүдэлчин ардын нутаг сэлгэн нүүдэллэхэд тохирсон, ачиж тээхэд хөнгөн, барьж буулгахад авсаархан сууц юм. Гэр бол монгол үндэстний, гоо сайхны мэдрэмж, уламжлалт гар урлал, бэлгэдэлийг цогцоор хадгалсан, хүн амьдрахад тохь тухтай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвч бүтдэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхийнүүдэлчин монголчуудын уламжлалтэкосууц юм.Гэр нь тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой, газар хөдлөлт, салхи шуурганд тэсвэртэй, бөх бат, эвхэж задалж угсрагдах оньсон зохиомжтой, том бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог онцлогтой.

Монгол гэр нь тооно, унь, хана, хаалга, багана зэргээс бүрдэх яс модтой, өрх, дээвэр, цаваг, туурга зэрэг бүрээстэй, Монгол гэрийн дотор ширмэл ширдэг дэвсэх, тохирсон тавилга тавих, хорин дөрвөн хасах оосор хошлон, хаяавч татах нь гэрийн дотоод, гадаад үзэмжийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ Монгол хүний амьдралын орчил дахь гол гурван үйл явдал: шинэ хүн төрөх, хуримлах, насан өөд болох тэрчлэн эсгий хийх, шинэ гэр барих, гал голомтоо тахих, нүүдэллэх зэрэг уламжлалт зан үйл, ёслолууд цөм монгол гэрийн оршихуйн хүрээ, соёлын орон зайтай нягт холбоотойгоор өвлөгдөж ирсэн байна.Уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулсан гэрийн уламжлалт урлал, гэрийн орон зайд шүтэн барилдсан ёслол, зан үйлүүд нь монголчуудын нүүдлийн соёлын хэв маяг, үндэстний өвөрмөц онцлогийг илтгэн харуулж дэлхийд Монгол үндэстний нэрийн хуудас болох соёлын үнэ цэнийг агуулдаг юм. Нүүдэллэн аж төрөх ёсны соёлын орон зайг нөхцөлдүүлж олон зууныг дамжин хөгжиж ирсэн монгол гэрийн урлал Монгол улсад эдүгээ ч амьд уламжлалаа хадгалан өвлөгдсөөр байна. Монгол гэр урлалын уламжлалыг өнө эртнээс өнөө хүртэл өвлөж үлдсэн голомт нутаг бол Монгол улсын нутаг дэвсгэрийн төв хэсэг, Хангайн нурууны өвөр талд орших Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хархорин, Арвайхээр сумд юм.Энэ бүс нутгийн урчууд гэрийн мод урлалын арга барил, ур хийцээрээ улс орон даяар алдартай бөгөөд улсын хэмжээн дэх гэрийн хэрэгцээний их зонхийг эдгээр урчууд хангаж буй болно. Эдүгээ гэрсууцыг Монголын нийт нутагт түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд монгол гэртэй холбоотой олон зүйлийн уламжлал, ёслол, занүйл өнөө хэр хадгалагдан үлдсэн юм.Гэр сууцыг Монгол улсаас гадна БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Халимаг дахь монгол үндэстнүүд, тэрчлэнКиргизстан, Казахстаны өвөг дээдэс өөр өөрийн онцлогтойгоор урлаж байсан уламжлалтай.Уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулсан Монгол гэр нь түүний хийц, хэсэг тус бүрээр дагнан мэргэшсэн олон урчуудын хамтын бүтээл байдаг. Монгол гэрийн урлалд холбогдох өвлөгч нар нь гэрийн яс мод буюу хана, унь, тооно, хаалга, багана урладаг модоч дархан, түүнийг хээлэн чимэглэгч будагчин, зүмбэрчин, сийлбэрчин, гэрийн эсгий бүрээс урлаач оёдолчин, гэрийн оосор бүслүүр хошлон томогч, ширдэг ширэгч уран үйлчид юм. Монгол гэрийн урлалд гэрийн яс модны урлал, түүнийг хээлж чимэглэх, сийлбэрлэх үйл ажиллагаа гол байр суурь эзлэнэ. Олон үе дамжин боловсорсон технологийн чанд горим, нарийн чимхлүүр ажиллагаа, ур ухаан, цаг хугацаа шаардсан энэ урлал ихэнх тохиолдолд удам дамжин үеэс үед өвлөгдөж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэн баяжиж, хөгжиж ирсэн юм. Монгол урчууд гэрийг хэрэгцээ шаардлагаас нь хамаарч 3 ханатай жижиг гэрээс эхлээд 5, 6, 8, 10 ханатай болон түүнээс том, энгийн хийцтэйгээс эхлээд, гоо сайхны өндөр түвшинд урласан хүндэтгэл ёслолын орд өргөө гэх мэт олон янзын хийц, хэлбэрээр урладаг. Урлаачид гэрийг урлахдаа олон жилийн эдэлгээ, нүүдэл тээвэрлэлтийн ая даах бөх бат чанарыг онцгой анхаарч, үе үеийн оюуны их ололтыг багтаасан мэдлэг ухаан, бэлгэдэл, ёс уламжлалыг баримтлан өөр өөрсдийн өвлөж авсан гар урлалын өвөрмөц арга барилаар урлан бүтээж ирсэн болно. Уламжлалт гэрийн урлал нь холбогдох урлаачид, хамт олон, өрх бүлийн хувьд аж төрөх эх үүсвэрийг бүрдүүлэхэд туслаж байдаг учраас уг хамт олондоо (community) үе дамжин тогтвортой уламжлагдаж байхнэгэн нөхцөл болдог. Энэ нь тухайн өвийн утга учир, агуулгыг алдагдуулахгүй, харин ч дэмжлэг үзүүлдэг гэж үзэж болно. Монгол гэр нь эдгээр урлаачдын ур ухаанаар дамжин бүтээгдэж, хөгжиж, өвлөн уламжлагдаж байгаа учраас уг урлалыг өмнөх үеэсээ өвлөсөн үнэт зүйлс, өв соёлынхоо салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг юм. Гэр урлал нь хувь урлаач, бүлэг, хамт олны бүтээн туурвих үйл ажиллагаа байдгаас өөрсдийн сэтгэл шингээж урласан бүтээлээр бахархаж тэдгээрээс таашаал хүртэх, дараа дараагийн хийц, урлалдаа тусгах санаа сэдлийг тасралтгүй эрж хайх зэргээр хүний бүтээлч чармайлтын гинжин хэлхээг бүрдүүлж байдаг. Гэр урлал нь тухайн өвлөгч хамт олон, бүлэг хүмүүс өөрийн өвөрмөц онцлог байдал, оршин хөгжиж байгаагаа мэдрэх, залгамж холбоогоо бэлтгэхийн чухлыг ухаарах, соёлын олон төрөл зүйл, хүний бүтээлч сэтгэхүй, туурвилыг ойлгон дэмжих санаа сэтгэлийг төрүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

 

·Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Жагсаалтад
(List of Intangible Cultural Heritage in Need of Urgent Safeguarding):

 

 

 

 

Монгол Тууль, 2009 онд


Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.

Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг.

Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Академич Ц.Дамдинсүрэнгийн хэлснээр "олонд алдартай үлгэрч, туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан” ажгуу. Туулийг товшуур, хуур, экил, хуучир зэрэг хөгжмийн зэмсгийн аль нэгнээр ая хамсран хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй.

Туульч хүн уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай, "уйдсан хүний сэтгэлийг сэргээж, унтсан хүний нойрыг хулжааж” чадах уран чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Тууль хайлах эрдмийг энэ мэт төгс эзэмшсэн Буурал Сэсрэн, Мандихайн Парчин, Лувсан хуурч, Жилкэр, Ширэндэв, Баглай, Чойсүрэн, Авирмэд, Уртнасан, Зодов нарын зэрэг үе дамжсан удамт туульчдийн нэр алдар эдүгээ ард түмний дунд домог болон үлджээ.Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй. Туулийг өдөр хайлдаггүй, шөнө хайлдаг. Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн уламжлалтай. Тууль төрийн ёсонд төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг баринзаллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэдайл хотлоороо цугланхэдэн шөнө дамнантуульсонсдог. Ойрадын туулчид тууль хайлахын өмнө "Алтайн магтаал” хэлж, Алтай дэлхийгээ аргадан байж сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд шуурга, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.

 

 

 

 

 

Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009 онд

Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай "Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Халх бүжиглэлийн ерөнхий төрх нь дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх гэсэн олон хэлбэртэй. Мөн хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, сэнсэрч эргэх, хуульж эргэх гэсэн үсрэлтүүдтэй. Намируулах, үелзэх, дэвэх гэсэн гарын хөдөлгөөнүүдтэй байдаг бол бий биелэгийн хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялага, цацал, задгай хаялага, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд гол бүтцийг нь бүрдүүлдэг. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болдог.

 

 

 

 

 

Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд


Монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсгийн нэг нь цуур юм.Цуур нь 3 нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Цуурын хийц нь энгүүн эгэл мэт боловч нүүдэлчин, малчин, анчин монголчуудын олон зууны туршид ухамсар зорилготойгоор үүсгэн бүтээж, хөгжүүлж ирсэн өвөрмөц бүтээл юм. Цуур хэдийгээр гуравхан нүхтэй боловч байгаль дэлхий, уул, усны чимээ, хөг аялгуу, түүний гоо үзэсгэлэн, сүр жавхлан, ан амьтны дүр байдлыг илэрхийлэхдээ 12 өргийн (chromatic) эгшиглгээт орчин цагийн боловсронгуй зэмсгээс дутуугүй.

Монгол цуурын гайхамшиг нь хөгжмийн зэмсгээр болон хүний хоолойн зэргэдийн үйл ажиллагаагаар хоёр эгшиг зэрэг үүсгэж байгаад оршино. Цуурдахдаа цуурын нэг үзүүрийг (амгай) шүдэндээ тулган үлээж исгэрэх мэт яруу тунгалаг аялгуу, авиаг эгшиглүүлэхийн сацуу хоолойн шахалтаар хөөмэйлэх мэт дэвсгэрлэсэн суурь өнгийг давхар гарган хөгжимддөгөөрөө модон үлээвэр хөгжмийн аль ч зэмсгээс зарчмын ялгаатай. Иймээс цуур хөгжим нь бусдаас ялгарах өвөрмөц содон эгшиглэгээтэй.

Цуурын урлаг бол байгальд хандах, түүнтэй харилцах арга замыг хайж, байгальтай өөрийнх нь хэлээр ярилцах оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйлийн нэг юм. Эйвийн голын урсгал, боргио, хүрхэрээний чимээг дуурайж хөөмэй, цуур үүссэн гэсэн домог байдаг.

Цуурыг гишүүний иш, цооргоно, балчиргана зэрэг модлог үет ургамлын гуурс ишээр хийдэг. Энэ бол цуурын энгийн төсөр бөгөөд эртний хийц юм. Эдүгээ цуурыг урлахад харгай /хар мод/ юм уу цагаан бургасыг ширхэгийн дагуу цуулж, хоёр хэсэг болгоод, хэсэг тус бүрийн голоор ховил гаргаж, түүнийгээ хавсран нааж гуурс болгоод, завсар зай гаргахгүйн тулд гадуур нь зээр гөрөөсний юм уу хонины улаан хоолойн хальсыг битүү углах зэрэг нарийн чимхлүүр арга технологи хэрэглэх болсон нь цуур урлалын хөгжлийн үр дүн юм.

Цуурдах урлаг гэдэг бол цуурдах эрдэм, арга барил ба үе үеийн цуурчдын уран сэтгэмжээр бүтэж цогцолсон баялаг урын санг багтаасан өргөн ойлголт юм. Цуурын уламжлалт урын санд "Эйвийн голын урсгал", "Алтайн магтаал”, "Савдгийн дуудлага”, Хар хурын наадгай” "Цацал” тэргүүтэй цуурын олон татлагууд (уламжлалт аяз) багтдаг.

 

 

 

 

 

Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд

 

Нүүдэлч Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон нь монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой. Лимбэ бол монгол уртын дуутай ая хамсардаг хөгжмийн гол зэмсгийн нэг. Морин хуур, лимбэ хоёр уртын дууны уужим тэнүүн айзам, уран тансаг хээ угалзыг төгс илэрхийлж чаддаг, уртын дуучинд бат түшиг болж өгдгөөрөө онцлог юм. Монголчууд уртын дууг лимбээр хөгжимдөхдөө битүү амьсгааг хэрэглэж иржээ. Лимбэний битүү амьсгаа нь уртын дуучны хоолойг дэмжин хамсарч, амьсгал авах үед нь ая эгшиг таслахгүй барьж байхад зохицсон өвөрмөц арга барил юм.

 

Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ, "мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ болно. Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт юм. Энэ нь амны хөндийдэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршино. Энэ үйлдэл(цикл)нь байнга давтагдах учраас Цагирган амьсгаа гэнэ. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр хөгжимдөх арга барил дахь ховор хосгүй үзэгдэл болно. Лимбээр ардын богинын болон уртын дууг тоглох явцад битүү амьсгааг маш цэвэрхэн, эгшгийг гуйвуулахгүйгээр авдаг, гаднаас нь харахад хэдийд хэрхэн амьсгаа авч буйг нь тэр бүр мэдэх аргагүй нууц байдагт битүү амьсгааны ид шид оршино.

 

 

 

 

 

 

 

 

Монгол уран бичлэг, 2013 онд

"Каллиграф" гэсэн үгийн гарлыг авч үзвэл каллос буюу "гоё", графиа буюу "бичиг" гэсэн үгнээс гаралтай, "гоё бичих" гэсэн утгатай үг байгаа нь барууныхан энэхүү нэгэн төрлийн урлагийг зөвхөн гоё сайхан бичих төдийгөөр хязгаарлан ойлгож ирснийг харуулж байгаа бол манай Монгол бичгийн уламжлалд "уран бичлэг" хэмээх нь гоё сайхан бичих төдийгүй бас "уран нарийн санаа өгүүлэмж гаргах" гэсэн давхар утгатай байдаг нь гайхамшигтай юм. Угаас грек хэлний каллос нь "гоё" гэсэн ганц л утгатай бол Монгол хэлний "уран" хэмээх үг, түүний язгуур нь болох "ур" гэсэн үгэнд "уран гоё" ч гэсэн санаа, "ур ухаан" ч гэсэн утга хоёул агуулагдаж буй. Тийм ч учраас зөвхөн албан захиа бичих уламжлалд л гэхэд Монголчууд ацаг шүдийг тогтуухан бичиж харилцагчаа хүндэлдэг бол заргын бичигт сүүлээ жад маягаар татах, шүдээ арцалдуулах зэргээр санаагаа нарийн илэрхийлдэг байжээ. Түүнээс гадна захидал бичсэн өнгө ч утгатай. Албан захиаг бол хар бэхээр, баяр ёслолын захиаг улаан шунхаар, уй гашуудлын захидлыг хөх шугамтай цаасан дээр бичиж хөх бэхээр тамга тэмдэг дардаг уламжлалтай байж /Ц.Шагдарсүрэн, "Монголчуудын утга соёлын товчоон", Улаанбаатар, 1992/. Үүнээс үзэхэд уран гоё бичлэгээрээ нүд баясгахаас гадна ур ухаанаа давхар илэрхийлдэг нарийн далд санаа, философи сэтгэлгээгээрээ Монгол каллиграф нь Европынхоос ялгарах аж. Монгол бичиг анх үүсэн бий болох мөчөөс л Монгол каллиграф хамт үүсчээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бичиг үсгийн жирийн хэрэглээ нь уран гоё бичих, үсгийн хэлбэр, бичлэгийн орон зайгаар санаа илэрхийлэх ёстойгоо эхнээсээ л хамтдаа оршсоор байсан байна. Үүний баталгаа бол одоогоор бидэнд олдоод байгаа монгол бичгийн хамгийн анхны дурсгал болох "Чингисийн чулууны бичээс" юм. Монгол бичгийн анхны дурсгал л гэхэд аль хэдийн тогтсон гэмээр уран нарийн бичлэгийн тогтолцоотой байгаа нь гайхамшигтай. Монголын орчин цагийн гарамгай каллиграфчидын нэг Жалайр Батбаярын бичсэнээр "Чингисийн чулууны бичээс" нь "... дорно дахины уран бичлэгийн тэнгэр, газар, арга бэлгийн харьцаа, үсгийн мөр тэтгэх ёс, ёслол хүндэтгэлийн журам, үг, үсэг, мөр хоорондын харьцааны сонгодог өгүүлэмжтэй гэрэлт хөшөөний ховор нандин дурсгал бөгөөд Монголын бичгийн урлагийн гайхамшигт онцлог нь түүний сонгодог босоо хэлбэр, чиглэл, үсгийн зурлага, үсэг хоорондын залгамал бүтэц нь бусад улс үндэстэнүүдээс өвөрмөц давтагдашгүй билээ" хэмээсэн байна. Ийнхүү бүр анхнаасаа нарийн төлөвшин тогтож асан монгол уран бичлэг нь мянгаад жилийнхээ түүхэнд улам боловсрон хөгжсөн бөгөөд хэрэглээ, зорилго, бичлэгийн нөхцөлөөс хамаарсан олон өвөрмөц хэв маяг, тигт хуваагдан хөгжсөнөөс жишээлэхэд: хичээнгүй үсэг, бийрээр дарж бичсэн үсэг, гүйлгэн бичсэн үсэг, таталган бичсэн үсэг, эвхмэл үсэг гэх мэт, зөвхөн эвхмэл үсгийг гэхэд дотор нь дөрвөлжлөн эвхэх, дугуй эвхэх, угалзлан эвхэх, дүрслэл гарган эвхэх гэхчилэн ангилж болно. Энэ бүгдийг нэг бүрчлэн тайлбарлан өгүүлэхэд энэхүү ганцхан өгүүллийн байтугай хэдэн хасаг тэрэг номын зай ч багадах их өв болох тул Монгол уран бичлэгийн урлаг дахь зөвхөн эвхмэл үсгийн талаар хамгийн товчоор өгүүлж, эрхэм уншигчийг бичгийн их далайн уснаас амсах төдийгөөр дайлсу. Монгол эвхмэл үсэг нь эртний Монгол хээ угалзын урлагтай салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл нүдээр харах уран гоё дүрсийг утга санааг илэрхийлэх үсэг бичигтэй холбосноор чухам арга бэлгэ хослон утга үзэмж хоёр нэгдэж, нэгэн цогц урлаг болсон байна. Угаас монгол хээ гэдэг сэтгэмж дүрслэлийн хувьд хязгааргүй баян, дээр нь Монгол бичиг нь нуруугаар холбогдон дээрээс доош тасралтгүй бичдэг тул шийдэл, дизайны талаасаа үнэхээр төгс, гагцхүү каллиграфчийн л уран сэтгэмж эс дутах аваас боломж хязгаарлагдана гэж үгүй юм. Гэвч хэдий уран сэтгэмжийн талаасаа ийм чөлөөтэй хэрнээ нөгөө талаасаа бас үсэг бүрийг эвхэх дүрэм зарчимтай байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл хэчнээн ч угалзлуулан эвхрэлдүүлэн ороолоо гэсэн цаана нь шүд бол шүдээрээ, гэдэс нь гэдсээрээ танигдах ёстой. Үсэг бүр ийнхүү танигдах ёстойгоос гадна үсэг хоорондын зай тэнцүү харьцаатай, тэгш хэмтэй байх ёстой.

 

·Дэлхийн дурсамж хөтөлбөрт (MOW -Memory of the World Programme):
Дэлхийн баримтат өвд (World Documentary Heritage):

 

 

 

 

Лу.Алтан Товч -2011

17-р зууныдунд үед байсан Монголын эрдэмтэнГүүш Лувсанданзан"Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээн оршвой"гэсэн зохиолыг зохиож,Чингис хаанаасэхлэнЛигдэн хаанхүртэлх үеийг хамарчээ. Уг ном нь эрдэмтдийн дундЛуу Алтан товчхэмээн алдаршжээ. Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг1926онд судар бичгийн хүрээлэнгийн даргаЖамъян гүнДорнодаймгийнБаян түмэн хошууныЕншөөбү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авснаар Луу Алтан товч нь Монголын түүх уран зохиоын ховор чухал судалгааны үнэт материал болж Монголч эрдэмтдийн анхаарлыг татжээ.А. МостиретАлтан товчийн ач холбогдийг үнэлж:

"Алтан товчид Нууц Товчоонд байдаг зүйлсээс гадна 12, 13-р зууны үеийн бусад түүхэн материал байна. Уг зохиол Монголын эртний түүхийг судлах материал болох төдийгүй асар их утга зохиолын материал билээ. Эртний уран зохиолд цөөн бус яруу сайхан бүтээлийг үлдээж хоцроосон гавьяа нь зөвхөн Алтан товчид бий"

 

 

 

 

 

Монгол Шунхан Данжуур -2011

Монгол шунхан данжуур”Ганжуурын тайлбар болох Данжуур судар нь 226 боть бөгөөд Энэтхэг, Төвдийн эрдэмтдийн бичсэн их бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107839-н хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм. Энэхүү "Монгол шунхан Данжуур"-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй 200 орчим гүүш төвд хэлнээс монгол хэлнээ орчуулсан бөгөөд 1742-1749 оны хооронд Бээжинд барлан 226 боть болгон модон бараар хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм. Данжуурын дотор бурхны шажны ном голлох боловч уран зохиол, толь бичиг, хэлний зүй, гүн ухаан, газар зүй зэрэг олон ухааны ном судар багтжээ. Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй хэвлэмэл шунхан данжуур бол дэлхий дээр ганц хувь байгаа гэж хэлж болохоор чухаг нандин сутра юм. Уг Данжуур Халхын ван Наянтын хувийн ном байсан бөгөөд МУ-ын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга агсан Онгодын Жамъян гүн, Ширнэндамдин жонон ван нар биеэр явж, Наянт вангаас үүрд хадгалахаар хэлэлцэн тохирч, 1925 онд Улаанбаатарт авчирч, Улсын номын санд хадгалсан түүхтэй. Шунхан данжурыг Улаанбаатарт үүрд хадгалах тухай Наянт вантай тусгай гэрээ байгуулсан бөгөөд тэр гэрээг хэлэлцсэн ёсоор чулуун дээр сийлж, номын сангийн үүдэнд тавьсан нь эдүгээ хадгалагдаж байна.

 

 

 

 

 

Есөн эрдэнийн Ганжуур – 2013

Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр урлажээ.

 

·"Хүн ба Шим мандал” Хөтөлбөрт Man and the Biosphere (MAB) Programme:
Дэлхийн байгалийн нөөц газрын сүлжээнд:

 

 

 

 

Монгол Дагуурын тал 2007 онд

Монгол улсын зүүн хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгээс бүрдэнэ. Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи, намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог. Мөн халуун орны олон зүйл, усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлог билээ. Монгол дагуурын дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт "Даурский” хэмээх дархан цаазат газар оршино. Дэлхий нийтэд хамгаалах ёстой өвөрмөц газар нутаг гэж зарласан 200 экобүсийн тоонд Монгол дагуурын дархан цаазат газар ордог. 1993 онд хамгаалалтын захиргааг Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулжээ. Тус захиргаа нь Дорнод Монгол, Монгол дагуур, Яхь нуур, Угтам уул, Тосон хулстай зэрэг тусгай хамгаалалтанд авсан газруудыг хариуцан ажиллаж байна.

 

 

 

 

 

Дорнод Монголын тал газар 2007 онд

Төв Азийн өргөн уудам нутаг, түүний дотор Дорнод Монголын нутаг дэвсгэр бол түмэн үеийн буурал түүхийн хүрдэнд нүүдэлчдийн соёл иргэншлийн сонгодог уламжлал бүрэлдэн цогцолсон өлгий нутаг билээ. Энэхүү түүхт нутагт амьдран идээшиж, бүтээж туурвиж ирсэн бидний өвөг дээдэс түүх, соёлын асар их өв, гайхамшигт сайхан дурсгалуудыг уламжлуулан үлдээсэн нь хойч үеийнхний бахархал мэдлэг оюуны ундарга болж байна. Дорнод Монголын газар нутаг, түүний хөрсөн дээр болон дор хадгалагдаж буй эртний хүмүүсийн бууц суурин, чулуун зэвсгийн үеийн дурсгал, булш бунхан, буган ба хүн чулуу, хот суурины туйрууд, уран барилга зэрэг түүх, соёл урлагийн үнэт дурсгалууд нь өнөө болтол өнө эртний түүхийг хүүрнэн өгүүлсээр байгаа билээ.

 

 

 

 

 

Хустайн нурууны байгалийн цогцолборт газар 2002 онд

 

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.

Уулын орой, ар шилээр 2080 га талбай бүхий хусан ойтой, 450 шахам төрлийн ургамалтай. Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. 126 зүйл шувуутай. Хустайн нурууны бүс нутагт байх Хустайн бааз нь өвөл зунгүй ажилладаг бөгөөд тэнд тахь нутагшуулах төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар баримтат бичлэг үзүүлж, Хустайн бүс нутгийн талаар мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн танхим ажиллуулдаг. Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос тахь нутагшуулах Монгол Голландын хамтарсан Тахь төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 900 ам километр нутгийг 1993 оноос улсын хамгаалалтанд авсан. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн. Тахийг Монгол адууны дээд өвөг гэж үздэг. XIX зууны эхэнд Оросын эрдэмтэн Н.М.Прежевальский нээсэн бөгөөд Прежевальскийн адуу гэж бүртгэгджээ. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж байхгүй болжээ.

Молцог элс: Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт, Туулын хөндийд, ойт хээрийн бүс дотор говь нутгийг санагдуулан орших элсэн манхан бөгөөд 10 орчим ам километр талбайг эзэлдэг. Молцог элсний элс нь тун нарийн ширхэгтэй. Хүний аманд ороод ихэнх нь хайлаад алга болдог бөгөөд элс нь давсаг, бөөр, нуруу, үе мөчний өвчинг илааршуулах үйлчилгээтэй юм. Молцог элсний зах хавиар 50 гаруй зүйл ургамал ургадгийн тал хувь нь эмийн ургамал учраас элсний чанарт нөлөөлсөн гэж үздэг.

 

 

 

 

 

 

 

Говийн их дархан цаазат газар1997 онд

 

Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм. Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм. Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм.

1996 онд ЮНЕСКО "дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр "дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын мүлжээ”-нд бүртгэн авчээ. Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагт 500 километр, Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 километр зайтай оршино. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ.

Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд эгнэн байдаг билээ.

 

 

 

 

 

Увс нуурын сав газар1997 онд

 

 

Богд Хан Уул1997 онд

Газар зүйн нөхцөл, газрын гадрагын хувьд бол Богд Хан Уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрднэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөнЦэцээ Гүн, 2256 метр өндөрт оршихТүшээ гүнхэмээх оргилууд болно. Ер нь Богд Хан Ууланд 2000 метрээс дээш өргөгдсөн эртний тэгшрэлийн гадарга голлоно. Тэгшрэлийн гадаргын үнэмлэхүй өндөр 1800, 2000, 2200 метрийн түвшинд гурван үндсэн шатлал үүсгэсэн байна. Ургамлын аймгийн хувьд нийт талбайн 55.8 хувийгшинэс,гацуур,хуш,нарс,хус, бут сөөгнөөс бүрдсэн ой мод эзлэнэ. Уулын оройн хэсэг, баруун, баруун хойд талын зарим газарт хушин ой зонхилох бол, баруун урд ба өмнөд хэсгээр гацуурын ой, баруун урд хэсгээр нарсан ой, хойд ба зүүн хэсгээр шинэсэн ой зонхилдон тархсан байна. Энд 70 овгийн, 256 төрлийн, 587 зүйлийн ургамал ургадаг. Их Тэнгэрийн аманд байгаа хадны сүг зураг тэргүүтнийг үзэхэд лавтайяа аль хүрэл зэвсгийн үеэс хүн суурьшиж байсан ул мөр байдаг. Богд Хан Уул эртнээс бөө мөргөлийн шүтээн, тайлга тахилгын газар байсан бөгөөд 13-р зууны үеэсХэрэйдийнВан ХанТуулын Хар шугуйд нутаглаж байхдаа Хан Ууланд ан гөрөө хийх, гал хөс түлэхийг хориглодог байжээ. Манжийнхаан Тэнгэрийг тэтгэсний 43-р он буюу нийтийн тооллын 1778 ондИх Хүрээнийсайд ван Юндэндорж, харьяа түшмэл Санжаадорж нарын айлтгал бичгээр Богд Хан Уулыг зарлигаар тахиж байх болсон гэсэн түүхэн мэдээ байдаг. Дээрхи Юндэндорж ван болон Санжаадорж түшмэл нарын саналаар Богд Жавзандамба хутагтын цолыг Хан Ууланд өргөснөөр Богд Хан Уул гэх болсон гэдэг. Энэ уулын хоёр ноён оргилд Цэцээ гүн, Түшээ гүн гэсэн цол олгож, жил бүр улсын сангаас цалин пүнлүү олгодог байсан байна. Мөн энэ үеэс Богд Хан Ууланд Өмнийг Тэтгэгч Цагаан Лавай Дүнжингарав гэдэг нэрийг өгсөн гэдэг. Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй байсан гэдэг.Тэнгэрийг тэтгэгчхааны зарлиг гарсны дараанаас 1779 оны шарагчин гахай жил Халх дөрвөн аймаг, шавь таваараа нийлэн тахиснаас хойш зарлигаар жилд хоёр удаа зун, намарт тахьдаг болсон гэдэг. Хувьсгалын жилүүдэд Хан Уулын тахилга тасалдсан байсан ч 1995 он Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 365 жилийн ойгоор Цэцээ гүний оргилыг тайж, 1995 онд Монгол Улсын ерөнхийлөгчП.ОчирбатБогд Хан Уулыг тайх санаачлагыг дэмжсэн зарлиг гарган[1]., 2004 оноосМонгол Улсын Ерөнхийлөгчийнзарлигаар төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болсон.

 

 

 

 


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    7-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola