Сахиусан дара эх” судар “Дэлхийн дурсамж” өвд бүртгэгдлээ

ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж” хөтөлбөр нь баримтат өв, ялангуяа ховордсон өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг ашиглах боломжийг олон нийтэд хүртээмжтэй болгох байдлыг хангах зорилготой олон улсын хамтын ажиллагааны нэг хэлбэр бөгөөд олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий баримтат өвийг бүртгэн авч архив, номын санд хадгалагдаж буй үнэлэшгүй хөрөнгө, цуглуулгыг хадгалан хамгаалж үлдэх, тэдгээрт хандаж буй олон нийтийн ухамсар ойлголтыг нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалан 1992 онд эхлүүлсэн хөтөлбөр юм.

ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хороо нь 1998 онд үүсгэн байгуулагдсан аж.


 

 



 

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, "Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо, Үндэсний Номын Сан хамтран хосгүй үнэт дурсгал болох баримтат өвийг дотоодын болон олон улсын баримтат өвийн жагсаалтанд бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд БНХАУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн 6 дугаар ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцээд, 16 бүтээлийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас дэвшүүлсэн "Сахиусан дара эх” бүтээл багтсан нь манай улсын соёлын түүхэнд бичигдэх үйл явдал боллоо.

"Сахиусан дара эх” бүтээл нь 20-р зууны эхэн үед Гандантэгчинлин хийдийн гүн ухааны гурван дацангийн нэгний нэрт анги дамба гэвш, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн эрдэмтэн С.Шагж (1886-1938)-ийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар юм.

Уг дурсгалын хэмжээ нь 4.9х5.4 см, буичвэрийн хүрээ 4.5х5 см, зузаан 0.08мм, жин 0.2 гр. Энэхүү хамгийн жижиг буюу сонин содон бүтээл нь дэлхийн хамгийн жижиг номд зүй ёсоор тооцогдох бөгөөд хүний оюун ухаан, гоо зүйн нарийн мэдрэмж, ном бүтээх урлагийн гайхамшигийг харуулснаараа дахин давтагдашгүй юм. Цагаан, Ногоон Дара эхийг улаан, хар бэхээр алаглуулан бичихдээ утгат хэсгээр нь ялгамжлан тодруулжээ.

Төвд хэлний 62 бадаг шүлэг, 79мөр эгнээ, 250 шад мөр,5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ бол 8228 тэмдэгтийг багтаасан хосгүй бүтээл юм.Яг хэдэн онд туурвисныг тодорхой хэлэх боломжгүй боловч 100 орчим жилийн настай гэж судлаачид үзэж байна.

Энэхүү гайхамшигт бүтээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын "ХОСГҮЙ ҮНЭТ” өвд бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    5-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola