МҮНС донор байгууллага боллоо

МҮНС донор байгууллага боллоо 

 

 

 

ДОНОР БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

ЦССҮТ-өөс сар бүрийн 3-нд "Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн ээлжит арга хэмжээнд Монгол улсын Үндэсний номын сангийн хамт олон нэгдэн, донорын эгнээг нэмэгдүүлж, хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Энэ ажлын хүрээнд Үндэсний номын сангаас 70-аас дээш удаа цусаа бэлэглээд байгаа гурван "Хүндэт донор”-ыг "Хүрэл донор”-оор өргөмжлөх, 10 болон 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудад "Бахархалын тэмдэг” гардуулан алдаршуулж номын бэлэг гардуулах хүндэтгэлийн ажиллагаа боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд ЦССҮТ-ийн хамт олон JCI Капитал салбар байгууллагын санаачилсан Монгол улсын Үндэсний номын сангийн хэрэгжүүлж буй "Номын баринтаг” төсөлд нэгдэж 108 баринтаг бэлэглэх юм.

Мөн JCI Капитал салбар байгууллага нь цусны бэлэг тэмдэг болох Дорго бүтээн ЦССҮТ-д гардуулан өглөө.

Амьдрал бэлэглэгч, сайн үйлстэн донор Б.Ичинхорлоо, Ч.Энхчимэг, Г.Ганчимэг, Х.Ганцэцэг, Д.Оюунтуяа, Ж.Ганхөлөг, Д.Батсүх, Д.Бат-Очир нартаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе!

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

 

 

 

 

МҮНС донор байгууллага боллоо

 МҮНС донор байгууллага боллоо

МҮНС донор байгууллага боллоо


 

Сэтгэгдэл:

«    6-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola