МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРААС 2012-2013 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үндэсний номын сан нь Монголчуудын оюуны үнэт өв соёлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулдаг соёл, боловсрол, мэдээллийн томоохон төв юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлсэн цагаасаа Үндэсний номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээнд онцгой анхаарч, орчин үеийн шаардлагад нийцсэн цахим номын сан болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн юм.

Тус номын сан нь 3 сая гаруй ном хэвлэлтэй бөгөөд тэдгээрийн дотор монгол угсаатны түүх, соёлын үнэт өв гар бичмэл, барын ном судар, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд, монгол судлалын болон эрдэм шинжилгээ, судалгааны эх хэрэглэгдэхүүн олноор хадгалагдажгадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, уншигч судлаачдын хүртээл болж байна. Эдгээр гар бичмэл барын ном судрын эх хувийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, оюуны үнэт өвийн агуулгыг дэлхий нийтийн жишгээр орчин үеийн дэвшилтэт техник технологийн тусламжтай цахим сан бүрдүүлэх, хэрэглэгчдэд хурдан, хүртээмжтэй хүргэх нь тус номын сангийн нэн тулгамдсан асуудал байсан.

 

Ерөнхийлөгчийн Тамгын Газраас энэ асуудалд онцгой анхаарч, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, эх сурвалж судлалыг хөгжүүлэх, тохилог орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим болгох ажлыг санаачилж, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим байгуулах” /2011-2012 онд/ төслийг хэрэгжүүлж, 2012 оны 04-р сарын 09-нд орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тохижуулсан, тав тухтай нөхцөл бүрдүүлсэн Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний танхимыг нээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар үргэлжлүүлэн"Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжиттанхимын цахим уншлагын үйлчилгээ”/2012-2013 онд/ төслийг хэрэгжүүлж, 2013 оны 05-р сарын 01-нд нээлтээ хийж, цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.

 

Нэг. Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим болгох төслийн хүрээнд:

Энэ төслийн гол зорилго нь номын сангийн стандарт шаардлага хангасан жишиг уншлагын танхим бий болгох, уншигч, судлаачдыг тав тухтай, тохилог орчинд үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх явдал байсан бөгөөд эрдэм шинжилгээний танхимын иж бүрэн засварын ажил, тохижилт үйлчилгээг House design ХХК гүйцэтгэж, Ерөнхийлөгчийн Тамгийн Газар энэ төсөлд нийт 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Засвар тохижилтын ажлын хүрээнд 91 м2 талбай бүхий тус танхимын цахилгааны эх үүсвэрийг шинээр монтажлах, шалыг паркетлах, таазыг тусгай материалаар чимэглэж тоноглох, ханыг иж бүрэн мебель тавиуртай болгох, аюулгүй ажиллагааг хангаж, утаа, дулаан мэдрэгч, хяналтын камер суурилуулах зэрэг ажлуудыг чанарын түвшинд хийж гүйцэтгэлээ. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимын номын санчийн болон уншигчийн ширээ сандлыг шинээр сольж /нийт 21 уншигчийн суудалтай/, ширээ болгонд ширээний гэрэл суурилуулж, утасгүй интернет, чөлөөт сонголт бүхий лавлагаа үйлчилгээг нэвтрүүлсэн нь уншигч, судлаачдын талархалыг хүлээсэншинэ тохилог орчин нөхцөл- шинэ цахим үйлчилгээг бий болгож чадсан юм.

Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимыг нээснээс хойш тус танхимын интерьер дизайныг үзэж сонирхох, туршлага судлах, тохилог танхимд хурал зөвлөгөөн, ярилцлага хийх хүсэлтэй байгууллагын тоо эрс нэмэгдсэн бөгөөд эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар болон бусад олон улсын томоохон арга хэмжээг бид өргөнөөр зохион байгуулж байна.

Хоёр."Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимын цахим уншлагын үйлчилгээ”/2012-2013 онд/ төслийн хүрээнд:

Энэ төслийн гол зорилго нь орчин үеийн өндөр хүчин чадалтай дэвшилтэт техник, технологийг ашиглан гар бичмэл, барын ном судрыг цахим хэлбэрт оруулах, эх хувийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, Үндэсний номын сангийн үйлчилгээнд цахим уншлагын систем нэвтрүүлэх, сэргээн засварлах лаборатори байгуулах зэрэг хэд хэдэн чухал зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлсэн юм. Энэхүү төсөлд 850 сая төгрөг зарцуулсан ба тус номын санд хийгдсэн хамгийн том хөрөнгө оуулалт юм.

2011 оноос хэрэгжиж эхэлсэн 2 төслийн хүрээнд Үндэсний номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээнд орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, эх бичиг судлалыг хөгжүүлэх, боловсон хүчнийг чадавхижуулах зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдсэний зэрэгцээ номын сангийн орчин үеийн болон эртний ном судар, хэвлэлийн бүтээгдэхүүнийг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн бааз бий болгох, цахим үйлчилгээнд шилжих том алхам, хөрөнгө оруулалт болж, үр дүнгээ өгсөн юм.

Уг төслийн хүрээнд гар бичмэл судар ботийг сканнердах BookEye 4, орчин үеийн хэвлэмэл номыг сканнердах ScanRobot 2.0, сонин газрын зураг сканнердах HD Contex зэрэг орчин үеийн дэвшилтэт 3 төрлийн сканнерууд, өндөр хүчин чадалтай сервер компьютерууд болон стореж сервер бусад сүлжээний тоног төхөөрөмжүүд, мөн уншлагын танхимыг засаж тохижуулах, хяналтын камерийн систем, ном хэвлэлийг сэргээн засварлахзориулалтын вакум ширээ, бэхжүүлдэг, аралдаг шилэн пресс, вакум машин, нөхөлтийн машин зэрэг номын санд нэн тэргүүнд шаардлагатай байсан техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, цахим үйлчилгээний систем нэвтэрч, уншигчдын соронзон туузат картыг ухаалаг ICкартаар шинэчиллээ.

Төслүүдийн үр дүн:

·Үйлчилгээний тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлж, бусад номын сангуудад жишиг загварыг бий болгосон.

·Үндэсний номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээнд дэлхий нийтийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологи нэвтэрсэн.

·Номын сангийн үйл ажиллагаанд мэдээлэл технологийн дэд бүтцийг бий болгож, цахим үйлчилгээг нэвтрүүлснээр уншигч судлаачдад түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлсэн.

·Үндэсний номын сан дахь цахим мэдээллийн баазуудыг үүсгэх, төрөлжүүлэх, мэдээллийг архивлах, хадгалах ажил илүү чанартай, найдвартай түвшинд хүрсэн .

·Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, ялангуяа ганц хувь гар бичмэл, барын ном судрын эх хувийн хамгаалалт сайжирсан.

·Соёлын цаасан баримтат өвийг сэргээн засварлах лабораторийн үндэс суурийг тавьж, орчин үеийн техникийн тусламжтайгаар сэргээн засварлах ажиллагааг шинэ шатанд гаргасан.

·Номын сангийн аюулгүй ажиллагаа сайжирсан.

·Боловсон хүчний техник, технологитой харьцах мэдлэг, ур чадвар дээшилж, ажлын бүтээмж нэмэгдсэн.

 

 

 

 

Хавсралт- 1

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын

Газраас хэрэгжүүлсэн төслийн техник, тоног төхөөрөмжийн

техникийн үзүүлэлт, үйлчилгээний зориулалт

 

Австри улсын TREVENTUS компанийн бүтээгдэхүүнScanRobot2.0 сканнер нь орчин үеийн хэвлэмэл номыг сканнердахад зориулагдсан төхөөрөмж юм. Сканнер нь номын хуудсыг өөрөө эргүүлэх бөгөөд 2,500 хуудас/цаг* (automatic mode), 1,000 хуудас/цаг* (semi-automatic mode)сканнердах хүчин чадалтай. Зургийн нягтралын хувьд 300-400 dpi. Дэлгэц, процессор холбон ажиллах шаардлагатай. Өнгөний хувьд 30-bit, colour, greyscale, b&w. Хадгалах файлын өргөтгөлүүд jpg, jpg2000, tiff, tiff G4, png, gif, bmp, pdf (incl. OCR layer), XML, DjVu. Сканнердах номын талбай 5 x 5 cm-ээс 32 x 32 cm (12.6 x 12.6 in). Номын хэмжээ 35.5 x 35.5 cm (13.98 x 13.98 in). Номын зузаан 15 cm (5.91 in)-ээс ихгүй байна. Номын хуудасны цаасны зузаан хамаарахгүй. Цаасны чанар 14-р зуунаас өнөөг хүртэлх бүх цаасыг сканнердана.Сканнерт орсон зургуудыг тусгай програм дээр засах, хуудсуудыг тодорхойлох, хадгалах зэрэг маш боловсронгуй програм хангамжтай. Номын хавтас, шил зэргийг сканнердах зориулалттай дагалдах жижиг сканнертай.

Герман улсынBookEye4сканнер нь Flat and V-mode хэлбэрээр номыг сканнердаж болно. Үзүүлэлт нь: High resolution RGB linear CCD camera, Optical Resolution:300 / 600 dpi, хурд 200 dpi: < 2 seconds, 300 dpi: 4 seconds, 600 dpi: 6 seconds, File Formats:JPEG, PNM, TIFF uncompressed, TIFF G4, PDF, PDF/A,LED Life Expectancy:> 2 сая хуудас сканнердана. Газрын зураг болон дэлгэмэл, хуйлмал, сударчилсан гэх мэт олон төрлийн ном, гар бичмэлийг сканнердахад тохиромжтой. ScanRobot 2.0 сканнерын програм хангамжийг дэмждэг учир нэг хүн 2-ууланг ажиллуулах боломжтой.

 

Contex HD 4250 нь сонингийн сканнер бөгөөд сонинг шууд дэлгэмэл байдлаар сканнердана. Энгийн сканнерын горимоор ажиллах учир ашиглахад хялбар юм.

 

Dell Poweredge R720 Intel Xeon E5-2620 2.00GHz, 32GB Memory (8x4GB), 4x1TB 7.2K RPM SATA 2.5" Hard Drive – HotPlug, Broadcom 1Gb Network Daughter Card-тай. Мэдээллийн санг хадгалах, хамгаалах, түгээх, дижитал номын архив, дижитал ном уншуулах цогц системийн программын серверийн үүрэг гүйцэтгэх юм.

Dell EqualLogic PS6510X Storage Array стореж нь 43.2TBхэмжээтэй (48* 900GB SAS disk drives),RAID Support,Automatic RAID 5, RAID 6, RAID 10 and RAID 50, 10GbE Network Interfaces-тэй. Бүх дижиталчилсан файлыг хадгалах зориулалттай.10GbEnetworkинтерфейстэй учир цаашид сүлжээний хурдыг энэ хүртэл нэмэгдүүрэх боломжтой. Мэдээллийг маш хурдтайгаар дамжуулах хадгалах төхөөрөмж юм.

Cisco Catalyst 2960S-48TS-L Switchнь 48 x 10/100/1000 + 4 x SFP - rack-mountable, 48порттой. Dell PowerConnectсвичтэйхолбогдон ажилладаг. Хэрэглэгч болон серверүүдийн хооронд мэдээллийг дамжуулдаг чухал төхөөрөмж юм.

PlanarбрендийнТourch screen дэлгэц нь 27 инчийн хэмжээтэй. 20 ширхэг ирсэн. Цахим ном уншихад ашиглаж байна. Уншигчид уншиж буй номоо компьютерийн гар, хулгана ашиглалгүйгээр дурын хэмжээнд хүртэл томруулж жижигрүүлж унших боломжтой.

Хяналтын камер Sony брендийнх 700tvline хүчин чадалтай хурц тод харуулах чадвартай 24 ширхэг камер номын санг бүрэн хянаж байна.

 

Уншигчийн үнэмлэх: Бид гадаадын болон дотоодын номын сангуудын уншигчийн үнэмлэхийг судалсны үндсэн дээр орчин үеийн IC ухаалаг картыг нэвтрүүлсэн. Ухаалаг карт нь нууцлал өндөр бөгөөд үйлдвэрийн дахин давтагдахгүй дугаартайгаас гадна, үнэмлэх уншигчинд 2-5 см зайнаас уншуулдаг, ашиглалтын хувьд 10-15 жил ашиглах боломжтой.

Програм хангамж: Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд зориулан дижитал номын программ хангамжийг Стар софт ХХК-д захиалж хийлгэсэн. Сканнерууд, дижитал номын бааз, стореж сервер бусад сервер компьютеруудтай болсоноор дижитал номын бааз нь өдөр бүр нэмэгдэж байна. Эхний ээлжинд ганц хувь гар бичмэл ном судар, газрын зураг, 1990 оноос хойших тогтмол хэвлэл зэргийг оруулж байна. Уншигч ном уншихад хялбар, тохиромжтой Touch Screen дэлгэцтэй. Ном унших явцдаа уншигч програм дээр тухайн номын талаар зөвхөн өөрт харагдах тэмдэглэл хөтлөх, номын талаар санал сэтгэгдэлээ илэрхийлэх боломжтой.

Үндэсний номын сан нь нийт 9 фондтой. Үүнээс Гар бичмэл монгол судлалын номын фондод 25000 гаруй ховор, ганц хувьтай гар бичмэл, барын ном болон хошуу нутгийн зураг гэх мэт үнэт зүйлс хадгалагддаг. Эдгээр хуучны ном судрууд нь орчин үеийн хэвлэмэл номуудыг бодоход хэмжээний хувьд харилцан адилгүй. Жишээ нь: дэвтэрчилсэн номууд жижиг хэмжээтэй байхад хошуу нутгийн зураг, сударчилсан номууд нь хэмжээний хувьд харьцангуй том хэмжээтэй байдаг. Мөн гэмтлийн хувьд хадгалалтын нөхцөл болон ашиглалтын буруу үйл ажиллагаанаас шалтгаалан ихэнх нь үрчийж, нугаларсан гэмтэлүүдтэй. Уг шилэн пресс нь энэ төрлийн гэмтэлтэй баримтыг вакум орчин үүсгэн халаах замаар хатаах, тэнийлгэх үйлдэлтэйгээс гадна 1095мм х 1705мм хэмжээтэй учраас жижиг болон том хэмжээний баримтын сэргээн засварлалтанд ч ашиглах боломжтой.

Вакумжуулах төхөөрөмж нь цаасан баримтыг тусгай зориулалтын гялгар уутанд хийснээр савалгаанаас агаарыг гаргаж, дахин агаар нэвтрэн орохгүйгээр вакумжуулан хадгалалтын орчин нөхцлийг сайжруулдаг. Ингэснээр агаар дахин нэвтрэхээс сэргийлэн битүүмжилж байгаа юм. Энэхүү вакумжуулах машиныг сэргээн засварлалтанд төдийгүй номын санд ашигласнаар дараах ач холбогдолтой. Үүнд :

-Цаасан баримт дахь чийгнээс болж үүссэн бохирдол, ялзралыг зогсоох, -баримтыг үер усны аюулд өртөх, төрөл бүрийн шавьж хорхойд идэгдэхээс сэргийлж, удаан хугацаанд хадгалах боломжийг бүрдүүлдэг онцлогтой.

 

Сэргээн засварлалтын зориулалтын ширээ нь ажиллах гадаргуу доороо 6 багц бүхий 12 ширхэг гэрлийг суурилуулж өгсөн нь баримтын гэмтлийг тодорхой харуулах боломжийг олгодог, 2 төрлийн сорох шахуургатай учраас хөнгөн маягаар эх хувийг гэмтээлгүй тоос шороог соруулах үйл ажиллагааг давхар гүйцэтгэдэг.

Баримтын дутсан хэсэг, мөн үг үсэг бүдгэрсэн болон гар аргаар нөхөх боломжгүй нөхцөлд сэргээн засварлах нөхөлтийн машиныг ашигладаг. Цаг хугацааг хэмнэх үр дүнтэй юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola