"Ардын Элч" явуулын номын сан

Монгол Улсын засгийн газраас хөдөө орон нутгийн алслагдсан хүн амд соёл боловсролын үйлчилгээг тэгш түгээх үүднээс явуулын номын сангийн үйлчилгээг нэн тэргүүнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр МҮНС нь мэдлэг мэдээлэл цаг тухайд нь хүртэх боломжгүй байгаа иргэдэд чиглэгдсэн явуулын номын сангийн үйлчилгээг хүргэж ялангуяа алслагдсан хөдөө орон нутгийн иргэд, ажил мэргэжилгүй, сургууль завсардсан хүүхэд залуус, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрхээ хасуулсан хүмүүст уламжлалт явуулын номын сангийн үйлчилгээг хүргэнэ.

Бид хөдөө орон нутгийн малчдад мэдээллийг түлхүү өгөх зорилготойгоор малынхаа ашиг шим бүтээгдэхүүнийг хэрхэн яаж зах зээлд нийлүүлэх, өөрийн орлогын эх үүсвэрийг хэрхэн бий болгох, цэргийн албаныханы эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, улс төрийн олон талын мэдээлэлийг хүртээмжтэй өгөх, тэдэнд хэрэгцээтэй байгаа номуудаар хангах мөн түүнчлэн сонгууль болон хүний эрхийн асуудлын талаарх номуудаар үйлчилнэ.

Төсөл нь тэднийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцох, өөрсдийн амьдралыг дээшлүүлэхэд нь тусалж цаашлаад номын сангийн үйлчилгээг эдгээр хүн амд чанартай хүртээмжтэй хүргэхзорилготойгоор бичигдсэн. Уг төслийг Дэлхийн банкны эдийн засгийн төсөл болон БСШУЯ-наас дэмжиж, "Ардын элч” явуулын номын сангийн үйл ажиллагаа Монголын цагаар 2011.02.26-ны өдрийн 12 цагт Үндэсний Номын Санд нээлтээ хийсэн.

Бид төслийн хүрээнд олон төрлийн "Номын хандив” аян өрнүүлсэн ба маш олон алслагдсан газруудад хүрч үйлчилсэн. Үүнээс дурьдвал:

·Сэлэнгэ аймгийн төвд байрлах хилийн 0243, 0101-р анги болон 0243-р ангийн Номтын застав

·Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн албан бус боловсролын "Гэгээрэл” төв

·Багануур дүүргийн Хорих 427-р анги

·Эмэгтэйчүүдийн хорих 407-р анги

Сэтгэгдэл:

«    6-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola