ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН "ЭРДЭМ СУДЛАЛД ТУСЛАХ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН" СУРГАЛТ БОЛНО

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН "ЭРДЭМ СУДЛАЛД ТУСЛАХ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН" СУРГАЛТ БОЛНОДээд боловсролын сургалтын байгууллага /ДБСБ/-уудын номын сангуудын ном сурах бичиг, гарын авлага, судалгааны ажлын тайлан, хичээлийн хэрэглэгдэхүүний цахим сангуудыг нэгтгэх, ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор БМИҮЗ нь Монгол улсын үндэсний номын сан /МУҮНС/, Дээд боловсролын номын сангийн холбоо /БНСХ/-той хамтран "Дээд боловсролын салбарын цахим нэгдсэн номын сангийн төсөл"-ийг шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр 2016-2018 онд хэрэгжүүлж эхлэв. Төслийн үндсэн зорилго нь МУҮНС-ийн фондод зориулан боловсруулан хэрэглэж байгаа "Коха" программд үндэслэн ДБСБ-уудын одоо ашиглаж байгаа фондын мэдээллийг нэгтгэн холбож, хэрэглэгчид үндэсний хэмжээнд хайлт хийх, захиалах, унших боломж бүрдүүлэх юм.

ДБСБ нь энэ төсөлд хамрагдснаар номын тухай мэдээллийг олон үзүүлэлтээр хайдаг "Коха" программд шилжих ба бүх ном, судалгааны материалууд нь олон улсын ДАА ангиллаар бүрэн ангилагдахын зэрэгцээ үндэсний хэмжээнд нэг ангилал, код, индекстэй болох юм. Төслийг хэрэгжүүлэхэд ДБСБ-уудын номын сангийн үүрэг, оролцоо чухал учраас номын санчдын дунд олон удаагийн сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, санал бодлоо солилцож, мөн төслийн баг нь номын санчдыг арга зүйн материал, зөвлөмжөөр хангаж ажиллана.

"Дээд боловсролын салбарын цахим нэгдсэн номын сангийн төсөл"-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэх, мөн байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үндэсний болон олон улсын шаардлагуудыг танилцуулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 17-нд хэлэлцүүлэг хийх тул 1-3 номын санчдаа тус хэлэлцүүлэгт идэвхтэй оролцуулахыг урьж байна.

Хэлэлцүүлгийн дараа төсөлд оролцох 20 ДБСБ-ыг сонгон хамтран ажиллахаар төлөвлөж байгаа тул төсөлд хамрагдах хүсэлт гаргах тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол tungalag@accmon.mn хаяг, 99841461 утсаар холбогдоно уу.


ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН "ЭРДЭМ СУДЛАЛД ТУСЛАХ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН" СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Сургалтын нэр: Эрдэм судлалд туслах цахим мэдээллийн сан

Сургалтын хамрах хүрээ: Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагууд

Сургалтын хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Сургалт болох газар: СУИС-ийн Соёлын сургуулийн 223 тоот

Удирдан чиглүүлэх багш нар: "Дээд боловсролын салбарын цахим нэгдсэн номын сан" төслийн баг

Сургалтын үйл ажиллагаагхөтлөгч: Төслийн нарийн бичиг Ж.Тунгалаг

Хугацаа

Сургалтын агуулга

Удирдан чиглүүлэгч

08.50-09.00

Бүртгэл


09.00-09.10

Нээлтийн үг /Төслийн багийг танилцуулга/

Б.Ичинхорлоо /МУҮНС-ийн захирал/

09.10-09.20

Нээлтийн үг/Урилгаар оролцогчид, ДБСБ-уудын танилцуулга/

Ж.Болормаа - БМИҮЗ-ийн Ажлын албаны захирал

09.20-09.40

"ДБСЦННС" төслийн тухай танилцуулга

Ж.Цэзэн - ДБНСХ-ний тэргүүн

09.40-10.40

Олон улсын МАRС-21 стандартыг дэмжих "Коха" -нэгдсэн цахим мэдээллийн сан

Б.Бат-Эрдэнэ -МУҮНС-ийн номзүйч

Г.Баяртуяа -МУҮНС-ийн номзүйч

"МУҮНС-д суурилсан "Коха" программын ашиглалт"

10.40-11.00

Цайны завсарлага



11.00-11.30

Номзүйн мэдээллийг цахимжуулахад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам

В.Түвшинтогтох-УБХТНС-ийн номзүйч

11.30-12.30

Номын сангийн шинжлэх ухааны ангиллын дэлхийн чиг хандлага

Б.Тунгалаг-МУҮНС-ийн Сан хөмрөгийн хэлтсийн дарга

Олон улсын Дьюигийн аравтын ангиллыг ашиглах арга зүй

Э.Оюунгэрэл - АШУҮИС-ийн номын сангийн эрхлэгч

12.30-13.50

Асуулт, ярилцлага-1

Ж.Цэзэн, Илтгэгчид

13.00-14.00

Үдийн хоол


14.00-14.30

Эрдэм судлалд туслах ном зүйн мэдээллийн сан бүрдүүлэх онол практик

Т.Лувсанням - АШУҮИС-ийн номын сангийн номзүйч, гадаад номын фондоч

14.30-15.00

Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлд номын санд тавих шаардлага

Ж.Тунгалаг- БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн

15.00-16.00

Асуулт, ярилцлага-II

Ж.Цэзэн, Илтгэгчид

16.00-17.00

Санал асуулга авах-III

Б.Тунгалаг, Ж.Тунгалаг

Сургалтын хөтөлбөр боловсруулсан: "Дээд боловсролын салбарын цахим нэгдсэн номын сан" төслийн баг

Цахим хаяг:

МУҮНС www.nationallibrary.mn

БМИҮЗ www.accmon.mn

Номын сангийн "Таван ухаан" холбоо:

https://www.facebook.com/groups/355547534650384/?f...

Сэтгэгдэл:

«    4-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola