Ном баринтаглах төсөл

 Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, JCI Капитал ТББ-аас "Номын баринтаг” төслийн энэ жилийн нээлтийг 2017 оны 04-р сарын 25ны өдөр  тус номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд хийлээ. Үндэсний номын сангийн сан хөмрөг дэх 35,000 орчим ном судрыг баринтаглах энэхүү төслийг 2015 оны 04 сарын 25-ны өдрөөс БСШУЯ, JCI Капитал ТББ, МУҮНС хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд нийт 11000 орчим ховор хуучин ном судрыг хувь хүн, албан байгууллагуудын хандиваар баринтагжуулаад байна. 
Нээлтийн ёслолд БСШУСЯ, JCI Капитал ТББ, ЗГХА Соёл Урлагийн Газар, Цус сэлбэлт судлалын Үндэсний төв, "Жавзандамба хутагт” төв, "Шилмэл торго” ХХК, Техник технологийн дээд сургууль болон Нийслэлийн 84, 79-р сургуулийн хамт олны төлөөлөл, хандивлагчид оролцлоо. Зохион байгуулагчдаас 108-аас дээш баринтаг хандивласан хувь хүн, байгууллагуудад ТАЛАРХАЛ гардуулсан юм. 
Үндэсний номын сангийн сан хөмрөг дэх эртний ном сударт баринтаг урлаж, соёлын баримтат өвийн хадгалалтад үнэтэй хувь нэмэр оруулахыг хүссэн хэн бүхэнд манай номын сангийн үүд нээлттэй. 
Харилцах утас: 70112397, 99261619, 89000306
 
 
 
Ном баринтаглах төсөлНом баринтаглах төсөлНом баринтаглах төсөлНом баринтаглах төсөлНом баринтаглах төсөлНом баринтаглах төсөлНом баринтаглах төсөлНом баринтаглах төсөлНом баринтаглах төсөл
 
Ном баринтаглах төсөл

Сэтгэгдэл:

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola