"Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа" сэдэвт Эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал болно

"Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын баталгаа”

сэдэвт эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал болно.

 

"Үндэсний бичиг үсгийн баяр - 2017” арга хэмжээний хүрээнд эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, багш, судлаач, эрдэмтэд шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, хэлэлцэх, шилдэг илтгэлийг нийтийн хүртээл болгох зорилгоор "Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал зохион байгуулах гэж байна.

Хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхим, МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхим, Монгол бичгийн нийгэмлэг, МҮОНРТ-ийн түүх, өв уламжлалын алба, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургууль зэрэг байгууллагын судлаач, эрдэмтэд илтгэл тавих болно.

 

Хурал 2017 оны 5-р сарын 4-ний өдрийн 14.00-17.00 цагт Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд болох тул оюутан сурагчид, багш, судлаач, эрдэмтэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН

Мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэлтэс

 

Холбоо барих утас: 70112397

 

 

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola