“Уран үгсийн чуулган” зохиолч уншигчдын уулзалт болно.

“Уран үгсийн чуулган” зохиолч уншигчдын уулзалт болно.
"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР - 2017" арга хэмжээний хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд "Уран үгсийн чуулган” зохиолч уншигчдын уулзалт болно. Тус уулзалтын үеэр Дашдоржийн Нацагдорж, Чадраабалын Лодойдамба, Очирбатын Дашбалбар, Шаравын Сүрэнжав, Шагдарын Дулмаа, Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарч, Бавуугийн Лхагвасүрэн тэргүүтэй бичиг соёлын хүндтэй эрхмүүдийн бүтээлүүдийг Бичиг Соёл төвийн уран бүтээлч Н.Баатарцог, Э.Анхбаяр, Т.Цолмон нар болон Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Ганбаатар, сурагч Г.Оюунсүрэн Г.Солонго М.Жаргалмаа Н.Оюунхорол нар уран бичлэгээр туурвисан бүтээлийн үзэсгэлэн олон нийтийн хүртээл болно.

Мөн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 14:00 цагаас "Яруу найргийн уншлага" болох тул эрхэм уран бүтээлчид, ном соёлыг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн та бүхнийг хүрэлцэн ирж таалан соёрхохыг урьж байна.

Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын Эвлэл, "Бичиг соёл” боловсролын төв. Монголын хүүхдийн урлан бүтээх төв

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola