“Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал боллоо.

“Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт  эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал боллоо.“Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт  эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал боллоо.“Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт  эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал боллоо.
“Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт  эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал боллоо.
“Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнолын баталгаа” сэдэвт  эрдэм шинжилгээ – онол практикийн бага хурал боллоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
        Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, багш, судлаач, эрдэмтэд шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, хэлэлцэх, шилдэг илтгэлийг нийтийн хүртээл болгох зорилгоор "Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнолын  баталгаа” сэдэвт эрдэм шинжилгээ–онол практикийн бага хурлыг 2017 оны 5-р сарын 4-ний өдрийн 14:00-17:00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхимд зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Ц.Батдорж "Бичиг үсгийн талаарх Монгол төрийн бодлого”, тус хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D) С.Энхжаргал "Кирил бичгийн зөв бичих дүрмийн асуудалд”,Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор (Ph.D), дэд проф. С.Батхишиг "Монгол Солонгос бичиг үсгийн харилцаа холбоо”, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд проф. Ш.Баттөгс "Монгол хэлний НОХОЙ хэмээх үгийн утга, соёлын судалгаа”, Монгол бичгийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг "Эх бичиг ба уламжлал”,Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Түүх, өв уламжлалын албаны сэтгүүлч Ч.Батбаяр "Үндэсний хэл бичиг, соёлын нэвтрүүлгүүдэд хийсэн дүн шинжилгээ”,Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн захирал доктор (Ph.D), проф. Лу.Соёмбо "Монгол бичиг бол Монгол үндэстний өв мөн”, тус сургуулийн 3-р дамжааны оюутан А.Дэмбэрэлсүрэн "Монгол бичгийн хэрэглээ – Өнөөгийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

Хурлын төгсгөлд нийт оролцогчид илтгэлтэй холбоотой санал бодлоо солилцсоноос гадна үндэсний бичиг үсгээ дэлгэрүүлэх, монгол бичиг үнэгүй заадаг төвтэй болох, эртний монгол үгийн нэр томьёо тайлбар хийсэн нэвтрүүлэг хийх, хамтран ажиллах гэх мэт санал санаачлага гаргасан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 


 

 

 


 

 

 

 

 

 

 

 




Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola