“ULAANBAATAR BOOK FAIR” НОМЫН БАЯР 12, 13-НЫ ӨДРҮҮДЭД Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА..

 "ULAANBAATAR BOOK FAIR” НОМЫН БАЯР 12, 13-НЫ ӨДРҮҮДЭД Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

"Ulaanbaatar book fair”-аар Монголын ном бүтээгчид, гадны соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэж 2017 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Ном бүтээгч, уншигчдын нэрлэж заншсанаар хаврын номын баяр маань өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон. 21 дэх "Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээний онцлох сонирхолтой үзүүлбэр бол "Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд юм.
"Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа, "Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь нийслэл хотод болдог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг юм. 
 Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос гэх зэрэг орнуудын соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга, Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулна.

Номын баярын өдөр: 
1. International book fair нэвтрүүлэг бэлтгэх
2. Баярын тухай фото судалбар бэлтгэх
3. "Номын ертөнц” сэтгүүлийн тусгай дугаар
4. Ч.Лодойдамба-100 дүрийн тоглолт
5. Хорвоогийн олон өнгө урлагийн тоглолт
6. Улаанбаатар чуулгын тоглолт
7. Явуулын номын сангийн үйлчилгээ
8. Хотын нийтийн номын сангуудын өдөрлөг
9. Олон улсын номын сангийн чиг хандлага, үйлчилгээ 
уулзалт
10. Цахим номын сангийн өнөөгийн чиг хандлага 
танилцуулга
11. Монгол дахь гадаадын соёлын төвүүдийн үзэсгэлэн
12. Book art үзэсгэлэн
13. Уран бичлэгийн үзэсгэлэн
14. Номын тэмдэглэлийн үзэсгэлэн
15. Шинэ номын нээлт, танилцуулга
16. Зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай худалдаа
17. Орон орны хэлээр яруу найргийн уншлага
18. Номын клубын өдөрлөг
19. Циркийн үзүүлбэр
20. Номын хандив цуглуулах
21. "80 номын уналт” хөгжөөнт тоглоом болох юм.

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola