МУҮНС-аас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т зохион байгуулах үзэсгэлэн

Соёл урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгөөр Монгол Улсын Үндэсний номын сангаас зохион байгуулагдах үйл ажиллагааны хүрээнд "Номын санчийн ширээнд” мэргэжлийн ном хэвлэлийн үзэсгэлэн, "Хамгийн Хамгийн Хамгийн” жижиг номын үзэсгэлэнгүүдийг дэлгэн олон нийтэд сурталчилахаар бэлтгээд байна.
"Номын санчийн ширээнд үзэсгэлэн”-д тавигдсан номын сан, ном хэвлэлийн байгууллагад мөрдөх стандарт, эрхзүйн баримтууд болох "Архив, номын сангийн өв, санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага”, "Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага”, "Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага”, "Хэвлэмэл бүтээгдэхүүн. Үндсэн төрлүүд”, "Баримт бичиг-Аудио, видео материалын номзүйн бичилт” /MNS 5638:2006/, "Баримт бичиг-Нотны хэвлэлийн номзүйн бичилт” /MNS 5639:2006/ г.м. 10 гаруй стандартууд, түүнчлэн "Номын сан-номзүйн ангилал” 2 боть, "Монгол ба гадаад хэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийн бүтээлийн номзүй” 3 дэвтэр, "Монгол улсын Үндэсний номын сан дахь архивын бүртгэн мэдээлэх номзүй” 5 боть, Н.Цагаач "Монголын Үндэсний номын сан:Түүхэн бичлэг”, "Эрдмийн сувд”, Д.Энхтунгалаг "Номын сангийн үйл ажиллагааны үндэс”, "Номын сангийн фонд зохион байгуулалт”, мэргэжлийн онол арга зүйн "Номын санч” сэтгүүл зэрэг олон ном, сурах бичиг, номзүйн бүртгэл, гарын авлагуудыг номын сангийн салбарын ажилтан, багш, оюутан сурагчид, эрдэмтэн мэргэд төдийгүй нийт уншигч, олон нийт үзэж сонирхох боломжтой.
"Хамгийн Хамгийн Хамгийн” үзэсгэлэнд тус номын санд байгаа хамгийн жижиг хэмжээтэй хэвлэгдсэн олон хэл дээрх 150 орчим ном хэвлэлийг дэлгэн үзүүлэх болно. Мөн зарим номыг том хэвлэлтэй нь харьцуулан олон нийтэд дэлгэх юм.

Ном соёлыг эрхэмлэн дээдлэгч оюунлаг та бүхнийг тус үйл ажиллагаанд морилон саатахыг урьж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН 

МУҮНС-аас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т зохион байгуулах үзэсгэлэн
МУҮНС-аас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т зохион байгуулах үзэсгэлэн
МУҮНС-аас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т зохион байгуулах үзэсгэлэн
МУҮНС-аас "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т зохион байгуулах үзэсгэлэн

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola