“Хуулиа дээдлэж, үндэсний бичиг соёлын сан хөмрөгөө баяжуулцгаая” номын хандив хүлээн авах, батламж гардуулах үйл ажиллагаа

“Хуулиа дээдлэж, үндэсний бичиг соёлын сан хөмрөгөө баяжуулцгаая” номын  хандив хүлээн авах, батламж гардуулах үйл ажиллагаа

 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын үндсэн хуулинд "Номын сангийн тухай” хууль батлагдсанаар байгууллага, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газрууд өөрсдийн оюуны уран бүтээл номын дээжсээс Монгол Улсын Үндэсний номын санд бэлэглэж хандивлах тухай зарлиг хүчин төгөлдөр болсон билээ.

Соёл урлагийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг” буюу 2017 оны 5-р сарын 23-ны 09:00-17:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Үндэсний номын сан нь хуулийн 17-р зүйлд заасны дагуу өөрийн оюуны бүтээлийн дээжээ хуульд заасан хугацаанд багтан өөрийн харъяалалын номын санд хүлээлгэж өгөхийг олон нийтэд уриалж байна.

Соёл урлагийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт байгууллага, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газрууд, зохиолч уран бүтээлчдийг гарын үсэгтэй номоо бэлэглэхийг уриалж байна. Таны бэлэглэсэн гарын үсэгтэй ном бүтээлүүд Монгол үндэстний бичиг соёлын арвин их сан хөмрөгт үеийн үед үүрд хадгалагдах болно.

      Оюуны бүтээлээ хандивласныг тань гэрчлэн МУҮНС-аас өнө мөнхөд хадгалагдах " Батламж” бичгийг танд олгоно.

  МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН



Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola