Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулсан Соёл урлагийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 5-р сарын 23-ны 09-17.30 цагт Д.Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө. Уг өдөрлөгт Монгол Улсын Үндэсний номын сан өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлууд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, иргэдэд шууд үзүүлэх боломжтой төрийн үйлчилгээг үзүүлэн, салбарын дүрэм журмыг таниулах, номын сангийн үйлчилгээний талаар иргэдээс  санал асуулга авах, номын сангийн уншигчийн эрх нээлгэх тасалбарын азтан тодруулах зэрэг иргэдэд чиглэсэн 10 ажлуудыг зохион байгуулж нийт 800 орчим иргэд хамрагдлаа . МУҮНС-аас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулвал: 

    1.  МУҮНС-аас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаарх видео танилцуулга хүргэх

МУҮНС-аас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаарх видео танилцуулгыг өөрийн асарт нээлттэйгээр үзүүллээ.

2. Байгууллагын танилцуулга, "Номын сангийн тухай хууль”-ийг сурталчлах, "Ном унших арга” зөвлөмжүүдийг иргэдэд танилцуулах, тараах,

"Номын сангийн танилцуулга”, "Номын сангийн тухай хууль”, "Ном унших ашиг тус” зөвлөмж, "Ном унших арга”, номын хавчуургыг нийт 1900 ширхэгийг давхардсан тоогоор 600-800 иргэдэд танилцуулж номын сангийн үйл ажиллагаагааг сурталчилсан.

3. "Номын санчийн ширээнд”, "Хамгийн, хамгийн” сэдэвт номын үзэсгэлэн 

"Номын санчийн ширээнд” мэргэжлийн ном хэвлэлийн үзэсгэлэн, "Хамгийн Хамгийн Хамгийн” жижиг номын үзэсгэлэнгүүдийг дэлгэн олон нийтэд сурталчиллаа. "Номын санчийн ширээнд үзэсгэлэн”-д номын сан, ном хэвлэлийн байгууллагад мөрдөх стандарт, эрхзүйн баримтууд "Номын сан-номзүйн ангилал2 боть, "Монгол улсын Үндэсний номын сан дахь архивын бүртгэн мэдээлэх номзүй5 боть, Д.Энхтунгалаг "Номын сангийн үйл ажиллагааны үндэс”, мэргэжлийн онол арга зүйн "Номын санч” сэтгүүл зэрэг 100 орчим ном, сурах бичиг, номзүйн бүртгэл, гарын авлагуудыг номын сангийн салбарын ажилтан, багш, оюутан сурагчид, эрдэмтэн мэргэд болон нийт 600 гаруй иргэд үзэж сонирхлоо.

Мөн "Хамгийн Хамгийн Хамгийн” үзэсгэлэнд номын сангийн сан хөмрөгт байгаа хамгийн жижиг хэмжээтэй хэвлэгдсэн олон хэл дээрх 150 орчим ном хэвлэлийг дэлгэн үзүүллээ. Тус үзэсгэлэнд тавигдсан ном хэвлэлээс "БНМАУ-ын далбаа, дуулал, соёмбо, нийслэл”, МЗЭ-ээс эрхлэн үндэсний утга соёлын хөмрөгийг дээжлэн 9 эрдэнийн тахил өргөн гаргасан 9 боть бүтээл, 3,5х4,5 хэмжээтэй Франц, Герман, Испани, Англи, Орос хэл дээр хэвлэгдсэн нөхөрсөг шог шүлгүүд, 1902 онд хэвлэгдсэн Герман, орос толь, А.С.Пушкины "Евгений Онегин” шүлэглэсэн роман зэрэг бяцхан номууд олны сонирхлыг ихэд татсан байна.

4. "Хуулиа дээдлэж, Үндэсний бичиг соёлын сан хөмрөгөө баяжуулцгаая” номын  хандив хүлээн авах, Батламж гардуулах үйл ажиллагаа

    Энэхүү арга хэмжээний хүрээнд "Номын сангийн тухай” хуулиа сурталчлах, зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор "Хуулиа дээдлэж, Үндэсний бичиг соёлын сан хөмрөгөө баяжуулцгаая” номын хандив хүлээн авах үйл ажиллагааг  зохион байгуулж 2 иргэн 4 ширхэг номыг МУҮНС-ын сан хөмрөгт  хандивлаж батламж гардан авлаа.    

    5. 14.40-14.55 минутанд "Монгол Улсын Үндэсний номын сан” танилцуулга,  мэндчилгээ

Монгол улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо номын сангийн одоогийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулж иргэдийн дунд "Азтай оролцогч” сугалааг явуулж нийт 10 азтанд номын сангийн цахим үнэмлэхийг 50-100 хувийн хөнгөлөлттэй нээлгэх эрх болон зохиолч Д.Нацагдоржийн "Бүрэн түүвэр” зохиолоор бэлэг барилаа. Мөн энэ үеэр уран бичлэгийн үзүүлбэрийг үзүүлж, морин хуур уртын дуугаар ая дууны мэндчилгээ өргөлөө. 

    6.   СГЗ, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүйн гарын үсэгтэй, хямдралтай номын  худалдаа

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн орчуулгын бүтээлүүд нь судлаач эрдэмтэд энгийн иргэдэд түүхэн үйл явдлыг үнэн зөвөөр нь ойлгоход ихээхэн ач холбогдолтой, монголчуудтай холбоотой үнэ цэнэтэй монголд орчуулагдаж байгаагүй бүтээлүүд байдаг учраас Монгол Улсын Үндэсний номын сангийн Монгол судлалын фондонд байгаа "Нууц товчооны Палладий Кафаров”, "Алтан Ордоны Улсын үеийн  яруу найраг”, "Хүмүүсийн тухай роман”,"Од шингэдэггүй” зэрэг бүтээлүүд нь "Байнга эргэлттэй-оны онцлох бүтээгдэхүүн”-ээр шалгарсан. Иймээс өдөрлөгийн үеэр тухайн зохиогчийн шинэ ном бүтээлийг иргэдэд зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай үнээр хүргэсэн нь уншигчдын талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ боллоо. 

    7. "Үнэт ховор номын үзэсгэлэн”-г үнэ төлбөргүй үзэх

Монголд төдийгүй дэлхий дахины соёлын түүхэнд томоохон байр эзлэх  монгол, төвд хэлээр, алт, мөнгө, хар бэх шунхаар бичсэн Монголчуудын бичиг соёлын дурсгалууд Монгол Улсын Үндэсний номын сангийн "Үнэт ховор номын музей”-д хадгалагддаг бөгөөд энэхүү үзэсгэлэнг дотоод, гадаадын хүмүүс байнга үзэж сонирхдог юм. "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр энэхүү үзэсгэлэнг 60 орчим иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн байна. 

8.Номын сангийн үйлчилгээний талаарх иргэдээс санал асуулга авах 

Номын сангийн үйл ажиллагааг сайжруулахын тулд  уншигчид болон иргэдийн санал хүсэлтийг байнга сонсож үйл ажиллагаандаа нэвтрүүлж байх нь чухал юм. Иймд энэ өдөрлөгийн үеэр нийт 267 иргэдээс 12 асуулга бүхий үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг авч үнэлэлт дүгнэлт өгсөн. Судалгаанаас гарсан дүгнэлтийн дагуу шаардлагатай үйлчилгээ болон саналуудыг цаашдын ажил үйлчилгээндээ тусган ажиллах болно.

 9."Азтай оролцогч” урамшуулалт сугалаа 

"Нээлттэй хаалганы өдөрлөг”-т МУҮНС-аас зохион байгуулсан иргэдэд чиглэсэн сонирхолтой арга хэмжээний нэг бол "Азтай оролцогч”-ийг шалгаруулсан явдал юм. Нийт 33 азтан шалгарч МУҮНС-ийн цахим уншигчийн үнэмлэхийг 100% үнэгүй нээлгэх бонус картаар 3 иргэн, 50%-ийн хөнгөлөлттэй нээлгэх бонус картаар 10 иргэн, зохиолч Д.Нацагдоржийн "Бүрэн түүвэр” зохиолоор 20 иргэн шагнагдлаа. Энэ арга хэмжээ нь уншигчдын талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ болсон юм.

10. Уран бичлэгийн хямдралтай  үйлчилгээ” МУИС-ийн "Хос уянга” нэгдэл 

МУИС-ийн "Хос уянга” нэгдлийн уран бүтээлч залуучууд МУҮНС-тай хамтран энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон бөгөөд нийт 20 орчим иргэдэд уран бичлэгийн үйлчилгээг үзүүллээ.  

    11.   "Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал:

 Тус үйл ажиллагааг сурталчлах ажлыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд МҮОНРТ, UBS, SBN, Одод, Соён гэгээрүүлэгч, MNC, NTV, TV8, TV5, MN25, С1, Eagle news, Mongol HD, Боловсрол телевизүүд, medeel.mn, urlag.mn, Гоё монгол, medeelne.mn, medee.mn зэрэг сайтууд, Маргааш болох үйл явдлууд, Маргааш болох онцгой үйл явдлууд, ӨНөөдөр болох үйл явдлууд, Өнөөдөр болох онцгой үйл явдлууд, сэтгүүлчдийн грүүпүүдээр сурталчилгаа явууллаа. Тус нээлтэнд дээрх дурдсан тэргүүтэй олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ирсэн бөгөөд Монгол Улсын Үндэсний номын сангаас иргэдэд чиглэсэн ямар ямар арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар мэдээллийг Eagle TV-ээр шууд нэвтрүүлж Монголын Үндэсний телевиз, ТВ5, MNC,TV1, Эх орон телевизэд ярилцлага, мэдээлэл өгсөн.


Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.
Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.
Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.
Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.
Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.
Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.
Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.

Монгол Улсын Үндэсний номын сан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо.



 


Сэтгэгдэл:

«    7-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola