Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн боллоо

Монголын номын сангуудын консорциумаас "Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн”-ийг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулах болсон билээ. Энэ жил IV дэх удаагаа "Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн” 2017 оны 5 сарын 26-нд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд "Номын сангийн салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт”, "Номын сангийн салбарын хүний нөөцийн хөгжлийн асуудал”, "Номын сангийн салбарын нэр томьёо асуудал”, "Номын сангийн үйлчилгээ, оюуны өмч”, "Номын сангийн програм хангамжийн хөгжлийн чиг хандлага” гэсэн сэдвүүдээр хэлэлцэж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал зөвлөмжийг нэгтгэн ярилцлаа.

Энэ удаагийн зөвлөгөөнийг БСШУСЯ, СУИС-ийн Соёлын сургууль, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Програм хангамж, вэб дизайны Вольвес ХХК, Springer Nature, EBSCO зэрэг дотоодын болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж, 100 гаруй номын санч, мэдээллийн ажилтан оролцлоо.
Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн боллоо

Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн боллоо
Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн боллоо
Mongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн боллооMongolian library Update: Номын санчдын зөвлөгөөн боллоо



 

Сэтгэгдэл:

«    7-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola