Ази, Номхон далайн орнуудын Үндэсний номын сангийн Захирлуудын 25 дахь удаагийн бага хуралд Монгол Улсын Үндэсний номын сан нэгдлээ.

Ази, Номхон далайн орнуудын Үндэсний номын сангийн захирлуудын 25 дахь удаагийн бага хурал БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 2017 оны 5 сарын 17-19-ний өдрүүдэд болж, БСШУСЯ-ны дэмжлэгтэй Үндэсний номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч  Б.Ичинхорлоо, Гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Бота, Мэдээлэл, аргазүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Д.Энхтунгалаг нар оролцлоо.

Энэхүү Ази, Номхон далайн орнуудын Үндэсний номын сангийн захирлуудын бага хурал анх 1979 оны 5 сарын 14-18-нд Австралийн Канберра хотод Австралийн Үндэсний номын санд болж, 2000 онд Сингапурын Үндэсний номын санд зохион байгуулснаас хойш жил бүр Ази, Номхон далайн аль нэгэн орны Үндэсний номын санд зохион байгуулагддаг уламжлалтай болжээ. Тус хуралд Монголын Үндэсний номын сан анх 1989 онд Бээжинд болсон 4 дэх бага хуралд тухайн үеийн захирал асан Соёлын гавьяат зэтгэлтэн Н.Цагаач оролцож байжээ. 

БНХАУ-ын Үндэсний номын санд болсон 25 дахь удаагийн ээлжит бага хуралд ОУНСХ-ны ерөнхийлөгч Хатагтай Донна Шийдэрээс гадна Ази, Номхон далайн 23 орны Үндэсний номын сангийн захирлууд бусад төлөөллүүд оролцлоо.

Тус бага хурлаар Ази, Номхон далайн орнуудын Үндэсний номын сангийн захирлуудын бага хурлын бодлого, хөгжилтийн талаар, Үндэсний номын сан тус бүрийн өнгөрсөнд хийгдсэн болон хийх гэж байгаа онцлох үйл ажлуудын тухай, тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг номын сангийн төлөөллүүд илтгэж, Бүс хооронд ном солилцоо ба хамтын ажиллагааг бэхжүүлэх тухайд Хятадын Үндэсний номын сангийн жишээн дээр хэлэлцэн, АНДОЗБХурал 2018 онд болох улсыг товлон ярилцаж, ирээдүйн хийх ажлын талаар зөвлөлдөв.

Мөн хурлын төлөөлөгчдөд БНХАУ-ын Үндэсний номын сангийн үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ соёл урлаг, техникийн дэвшил ололтыг номын сандаа хэрхэн нэвтрүүлж байгааг бодитоор харуулав. Мөн Реви Аллессийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Хязгааргүй амьдрал” үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож тус үзэсгэлэнг үзэж сонирхон, Хятадын үндэсний дуурь, Хааны ордон музейг үзүүлсэнд талархаж  байлаа.

Ази, Номхон далайн орнуудын  Үндэсний номын сангийн Захирлуудын  25 дахь удаагийн бага хуралд Монгол Улсын  Үндэсний номын сан нэгдлээ.

Сэтгэгдэл:

«    7-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola