НОМЫН САНЧДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛОО

Өвөрхангай аймагт 2017 оны 5-р сарын 27-29-ний өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймгуудын ТНС-ийн номын санчдын дунд ур чадварын уралдаан боллоо.
Уралдааныг Өвөрхангай, Баянхонгор аймгуудын Боловсрол Соёл Урлагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд МУҮНС-ийн ахлах номзүйч Б.Цогжаргал шүүгчээр оролцож, "Монголын номын сангуудын номзүйн ажлын өнөөгийн байдал”, "Номзүйн бүртгэл хийх үндсэн зарчим” чиглэлээр лекц уншсан байна.
Мөн Өвөрхангай аймгийн БСУГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Х.Нямцэрэн, Баянхонгор аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг нар шүүгчээр ажиллалаа.
Ур чадварын уралдаан онолын шалгалт /тестээр/, номзүйн тодорхойлолт бичих, илтгэл гэсэн 3 хэсэгтэй явагдаж нийт 11 номын санч оролцсоноос Өвөрхангай аймгийн ТНС-ийн номзүйч, каталогч Б.Жаргал 1-р байр, Баянхонгор аймгийн ННС-ийн сан хөмрөгийн номын санч Я.Гэрэлтуяа 2-р байр, Өвөрхангай аймгийн ТНС-ийн гэрээр ном олгох тасгийн номын санч Д.Болортуяа 3-р байр, Өвөрхангай аймгийн ТНС-ийн сан хөмрөгийн номын санч Б.Цэрэнпүрэв 4-р байр, Өвөрхангай аймгийн ТНС-ийн арга зүйч Д.Отгонболор 5-р байр тус тус эзэллээ.
Илтгэл "Явуулын номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” гэсэн ерөнхий сэдэвтэй байсан бөгөөд энэ сэдвийн хүрээнд үндсэн болон дэд сэдвүүдээр санал дэвшүүлсэн, шууд хэрэгжүүлж болохоор сайхан илтгэлүүд тавигдлаа.
Уралдааныг Өвөрхангай аймгийн сум, сургуулийн номын санчид үзэж сонирхсон бөгөөд МУҮНС-ийн ахлах номзүйч Б.Цогжаргал чөлөөт ярилцлага хийж зөвлөгөө өглөө.
Энэхүү уралдаан нь 2 аймгийн дунд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд харилцан туршлага солилцсон үр дүнтэй ажил болсон юм.

Бэлтгэсэн: МУҮНС-ийн ахлах номзүйч Б.Цогжаргал

 
 
НОМЫН САНЧДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛООНОМЫН САНЧДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛООНОМЫН САНЧДЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛОО

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    7-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola