ГАНЖУУР СУДЛААЧ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД АНХ УДАА МОНГОЛД ЧУУЛНА

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран "Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхим /СТӨ "Г” корпус давхар/-д зохион байгуулна.

Тус хурал нь Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж байгаагаараа онцлог юм.
Хурлыг Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байна. Хуралд ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Польш, Япон, Казахстан, Унгар, Чех, ИБУИНВУ зэрэг орнуудын эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцож, судалгааны шинэ үр дүнгээсээ олон нийтэд танилцуулах юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын "Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Энэхүү хосгүй үнэт өв нь 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган болох тухай түүхчид онцолдог юм. Уг бурхан шашны оройн дээд ном Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бичиж урлаж байжээ.

Олон улсын хурлын хүрээнд 7 дугаар сарын 21-ний 14.00 цагт Үндэсний номын санд "Зарлиг эрдэний монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд"Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүд дэлгэгдэх юм.
ГАНЖУУР СУДЛААЧ ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД АНХ УДАА МОНГОЛД ЧУУЛНА

Сэтгэгдэл:

«    10-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola