ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН 250 кВА КТПН БАРЬЖ, УГСРАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ҮНИЙН САНАЛ АВАХ БАРИМТ БИЧИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН

Огноо:2017.08.17

УЛААНБААТАР ХОТ,СҮХБААТАР ДҮҮРЭГ, 1-Р ХОРОО, ЧИНГЭСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН 250 кВА КТПН БАРЬЖ, УГСРАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ҮНИЙН САНАЛ АВАХ БАРИМТ БИЧИГ

Тендер шалгаруулалт

гэрээний нэр : Үндэсний номын сангийн 250кВА КТПН барьж, угсрах ажил үйлчилгээг нийлүүлэх үнийн санал авах баримт бичиг

Гэрээний дугаар:

Улаанбаатар хот

2017 он

ОРШИЛ

"Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль, тогтоожийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас боловруулсан энэхүү үнийн санал авах жишиг баримт бичгийг Захиалагч байгууллага 50.000.000 төгрөгөөс доош төсөвт өртөгтэй бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгох болон шууд гэрээ байгуулах үед мөрдөнө.

Үнийн санал авах жишиг бичиг баримтууд заалтуудад зарчмын бус өөрчлөлт оруулж тухайн барааг худалдан авах ажиллагаанд тавигдах шаардлагад нийцүүлбэл зохино. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ дараах удирдамжийг дагаж мөрдөнө.

1.Үнийн санал авах баримт бичгийг худалдан авах бараа буюу төслийн онцлог байдалд нийцүүлэн энэхүү жишиг баримт бичгийн дагуу бэлтгэнэ.

2.Захиалагч налуу үсгээр хаалтанд бичсэн жишээ, зааврын оронд тохирох үг өгүүлбэр, тоо хэмжээ, хувь, валют зэргийг бөглөнө. Үнийн санал ирүүлэгчийн бөглөх хэсгийг захиалагч бөглөхгүй орхино.

3.Үнийн санал авах жишиг баримт бичгийн зүүлт/тайлбар болон санамж нь захиалагчид заавар өгөх зорилготой тул үнийн санал авах баримт бичгийг бэлтгэхдээ тэдгээрийг хасна.

Энэхүү тендерийн баримт бичигтэй холбоотой асуулт ирүүлэх, тайлбар эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу?

Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар

Утас: 267416, 267648

Web: www.e-procurement.mn

 

 Нэг.Үнийн санал авах урилга

Монгол Улсын Үндэсний номын сан нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос 250 КВА КТПН барьж, угсрах ажил үйлчилгээг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх бараа, ажил үйлчилгээний техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг www.nationallibrary.mn ээс харна уу.

Үнийн саналыг[ 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут]-аас өмнө Монгол Улсын Үндэсний номын сангийн байр 3 давхар 305 тоот өрөөнд ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 00 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингэсийн өргөн чөлөө, Монгол Улсын Үндэсний номын сангийн байр, 3 давхар 305 тоот өрөө,

Хуулийн зөвлөх Б.Баярчимэг Утас: 311680, 9980-7883

 

Хоёр. ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

 

1. Эрх бүхий тендерт оролцогч ба эрх бүхий бараа

 

1.1. Тендерт оролцогч нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйл буюу Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /цаашид "ТШӨХ” гэх/-д заасан холбогдох шаардлагыг хангасан байна.

2. Тендер ирүүлэх, тендерийн нээлт

 

1.

2.

2.1. Захиалагч тендерийг ТШӨХ-д заасан захиалагчийн хаягаар, ТШӨХ-д заасан огноо, цагаас өмнө хүлээн авна.

 

2.2. Тендерийг ТШӨХ-д заасан хугацаанд, ТШӨХ-д заасан газар нээлтийг хийнэ.

 

3. Тендерийн иж бүрдэл

3.

3.1. Тендерт оролцогчийн бэлтгэж ирүүлэх тендер нь дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

 

(а) Үнийн санал;Тендерийн үнийн саналын 100% байна.

(б) Үнийн болон нийлүүлэлтийн хуваарь;

(в) Чадварын мэдээлэл /санхүүгийн тайлан, туршлагын мэдээлэл, гэрээ гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/ болон бусад баримт бичиг;

(г) Шаардлагатай тусгай зөвшөөрөл;

(д) [Бэлтгэж ирүүлэх шаардлагатай бусад материалыг жагсаана.]

 

4. Тогтмол үнэ

4.

4.1. Тендерт оролцогчийн санал болгосон үнэ нь төгрөгөөр илэрхийлэгдсэн байх ба гэрээг хэрэгжүүлэх хугацаанд тогтмол байна. Үнийн тохируулгын нөхцөлтэйгээр ирсэн үнийн саналаас татгалзана.

 

5. Техникийн тодорхойлолт ба арилжааны нөхцөлүүд

5.1. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасныг тендерт оролцогч батлах үүрэгтэй. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагаас зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана.

5.2. Тендерт оролцогч нь энэ баримт бичигт заасан арилжааны нөхцөлүүдийг бүрэн хангасныг албан бичгээр батлан тендерийн хамт ирүүлнэ.

 

6. Үнийн саналын хүчинтэй байх хугацаа

6.1. Үнийн санал нь түүнийг ирүүлсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

7. Санал болгосон үнэ, түүнийг үнэлэх

7.1. Тендерт оролцогч үнийн саналдаа холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар, хураамжийг оруулж үнийн хуваарийн дагуу ирүүлнэ.

7.2. Бараа нийлүүлэлтийн хуваарьт заасан бараа нь ТШӨХ-д заасан багцаас бүрдэх ба багцад орсон нэр төрөл бүрд заавал үнийн санал ирүүлнэ.

7.3. Захиалагч техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хангасан оролцогчдын үнийг харьцуулж хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрхийг олгоно.

8. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл

8.1. Захиалагч нь шалгарсан тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосныг түүний тендер хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө албан бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд гэрээнд заасны дагуу хийгдэх ажилд төлөх мөнгөн дүн буюу гэрээний үнийг заана. Гэрээний үнэ нь залруулга болон үнийн хөнгөлөлтийг (түүний дотор нөхцөлтэй үнийн хөнгөлөлт) тооцсон тендерийн үнэ байна.

 

 

 Гурав. ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ

ТОӨЗ-ны холбогдох заалт

Шалгуур үзүүлэлт

ТОӨЗ 1.1

Сүүлийн [хоёр] жилийн санхүүгийн тайлан /шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт/;

1. Сүүлийн [хоёр] жилийн буюу 2015, 2016 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл /гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар/;

2. Бусад нэмэлт шаардлага;

/250кВА КТПН барьж, угсрах ажил үйлчилгээг гүйцэтгэж

байсан туршлагатай/

 

Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.Үүнд:

03.2.1. 0.4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, завсар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ болон түүнээс дээш шаардлагыг хангасан байх.

ТОӨЗ 2.1

Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь:

 

Байгууллагын хаяг: СБД, 1-р хороо,Чингисийн өргөн чөлөө

 

Давхар болон өрөөний дугаар: Үндэсний номын сангийн байр 3 давхар, 305 тоот өрөө, Хуулийн зөвлөх Б.Баярчимэг

 

Огноо: [2017-08-28-ны өдөр]

 

Цаг: [11 цаг 00 минут]

 

ТОӨЗ 2.1

Тендерийн нээлт хийх газар, хугацаа нь:

 

Байгууллагын хаяг: СБД, 1-р хороо,Чингисийн өргөн чөлөө

 

Давхар болон өрөөний дугаар: Үндэсний номын сангийн байр 2 давхар, Сургалтын танхим

Огноо: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр

Цаг: 11 цаг 20 минут

 

ТОӨЗ 6.2

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: [хавсралт №01]

 

 

 

Дөрөв. ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

1. Барааны тодорхойлолт: [ ........... хавсралт №01 ]

2. Стандарт: Олон улсын стандартыг мөрдлөг болгоно.

3. Баглаа, боодол: [Захиалагчийн хаягаар сав, баглаа боодол болон бусад нөхцлийг хангаж хүргэнэ.]

4. Бараа хүргэх газар: [Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Үндэсний номын сан]

5. Бараа нийлүүлэлтийн хуваарь:

Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь:

БАРААНЫ ЖАГСААЛТ БА БАРАА НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХУВААРЬ

Нэр

Тодорхой-

лолт

Тоо/ш

Хэмжих

нэгж

ТШӨХ-д

заасан барааг

хүргэх

эцсийн цэг

Инкотермийн нөхцлийн дагуу тог-

тоосон бараа нийлүүлэлтийн хугацаа

Нийлүүлэх хамгийн эхний хугацаа

Нийлүүлэх эцсийн хугацаа

Нийлүүлэгч

Ийн санал болгосан хугацаа

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тав. ЖИШИГ МАЯГТ

1. Үнийн саналын маягт

[2017 он]

( Захиалагч байгууллагын нэр )-ын дарга .................................................. танаа

1.Бид /тендерт оролцогчийн нэр/ дор дурдсан барааг /санал болгож буй нийт үнийн тоогоор болон үсгээр/ төгрөгөөр үнийн саналын авах баримт бичгийн дагуу /........./ хоногийн дотор нийлүүлэхээр санал болгож байна.

2.Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтын шаардлагыг бүрэн хангасныг гэрчдэх баримтыг хавсаргав.

3.Бид гэрээний ерөнхий болон тусгай нөхцлийг хүлээн зөвшөөрч байна гэдгийг үүгээр батламжилж байна.

 

Нэр төрөл

Тодорхойлолт

Барааны гарал үүс-лийн улс

Тоо/ш

Нэгж үнэ

Нийт дүн

НӨАТ болон бусад албан татвар

Бүгд дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тендерийн нийт үнэ

 

 

 

 

 

 

 

Баталгаат засварын хугацаа:

Санал болгож буй бусад нөхцөл:

Тендерт оролцогчийн нэр:

Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг,тамга:

Албан тушаал,нэр:

Хаяг:

2.Нэгдсэн хүнэгт: өмнө болон одоо хэрэгжиж буй гэрээ

Тендерт оролцогч хэрэгжүүлсэн болон одоо гүйцэтгэж буй бүх гэрээний талаар мэдээлэл ирүүлнэ.

Уг мэдээлэл нь гэрээ хэрэгжүүлэх чадваргүй болсон эсхүл ажил дуусгавар болсон гэрчилгээ буюу ажил хүлээлцсэн актаа хүлээн авч байгаа гэрээний хувьд хамаарахгүй.

Гэрээний нэр

Захиалагч холбоо барих хаяг/утас/факс

Гэрээний үнийн дүн

Гэрээний эхлэх хугацаа

Гэрээний дуусах хугацаа

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

5.

 

 

 

 

Бусад

 

 

 

 

 

Зургаа. ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1. Шалгах болон турших

1.1. Техникийн тодорхойлолтыг хангаж буй эсэхийг баталгаажуулах зорилгоор захиалагч эсхүл түүний төлөөлөгч барааг шалгах, турших эрхтэй. Гэрээний тусгай нөхцөл (ГТН)-д, эсхүл техникийн тодорхойлолтод захиалагч ямар шалгалт, туршилтыг хэзээ, хаана хийхийг заана.

 

2. Барааны нийлүүлэлт ба баримт бичгийн бүрдүүлэлт

2.1. Нийлүүлэгдэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэн байх ба холбогдох стандартыг заагаагүй бол тухайн барааны гарал үүслийн улсын зохих стандартад нийцсэн байна. Үүнд эдгээр стандартын хамгийн сүүлчийн найруулгыг ойлгоно. Нийлүүлэгч ГТН-д заасан бол түүний дагуу тээврийн болон бусад баримт бичгийг бэлтгэж бүрдүүлнэ.

 

3. Оюуны өмчийн эрх

3.1. Бараа, эсхүл түүний эд ангийг өмчлөх, ашиглахад патент, худалдааны тэмдэг, зураг төслийн эрх гэх мэт оюуны өмчийн эрхийг захиалагч болон нийлүүлэгч зөрчсөн хэмээн гуравдагч этгээдийн нэхэмжилсэн гомдлыг нийлүүлэгч барагдуулж, холбогдон гарах зардлыг хариуцна.

 

4. Бараа хүргэх, тээврийн баримт бичиг ирүүлэх

 

4.1. Гэрээнд хэрэглэсэн үнэ болон бусад худалдааны нэр томьёог Инкотермс (INCOTERMS) буюу Парис хот дахь Олон улсын худалдааны танхимаас боловсруулж гаргасан сүүлийн хувилбарт тодорхойлсон утгаар ойлгоно.

 

5. Баталгаат засварын хугацаа

 

5.1. Үйлдвэрлэгчийн тухайн бараанд олгодог баталгаат засварын хугацаа [тоо] жил байна.

 

6. Гэрээнд өөрчлөлт оруулах

 

6.1. Гэрээний дагуу нийлүүлэгдэх барааны нэр төрөл, үзүүлэлтийг өөрчлөхгүй.

 

7. Төлбөр

7.1. Захиалагч төлбөрийг нэхэмжлэх хүлээн авснаас хойш [ГТН-д заасан тоо] хоногийн дотор шуурхай хийнэ.

 

8. Бараа нийлүүлэх хуваарь

 

8.1. Нийлүүлэгч барааг хүргэхдээ техникийн тодорхойлолтод заасан бараа нийлүүлэлтийн хуваарийг мөрдөнө.

 

9. Алданги оногдуулах

9.1. Захиалагч нийлүүлэгчийн хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээний гэрээний үнийн ГТН-д заасан хувьтай тэнцэх алданги оногдуулж, гэрээний үнийг тэр хэмжээгээр бууруулна. Алдангийн нийт дүн ГТН-д заасан дээд хэмжээнээс хэтрэхгүй.

 

10. Үүргээ биелүүлээгүй-гээс гэрээг цуцлах

 

10.1. Нийлүүлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиалагч гэрээг цуцалж, захиалагчид учирсан аливаа хохирлыг нийлүүлэгч барагдуулна.

 

11. Маргааныг шийдвэрлэх

11.1. Талууд гэрээний үүргийн биелэлттэй холбогдсон асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол зохих тал шүүхэд нэхэмжлэл гаргана.

 

 

Долоо. ГЭРЭЭНИЙ ТУСГАЙ НӨХЦӨЛ

1. Шалгах болон турших

(ГЕН – 1)

 

1.1. [Гэрээний ерөнхий нөхцөлийн 1 дүгээр зүйлийг дэлгэрүүлэх шаардлагатай бол ямар шалгалт болон туршилтыг хэн, хэзээ хийх нөхцөлийг заана.]

2. Барааны нийлүүлэлт ба баримт бичгийн бүрдүүлэлт (ГЕН – 2)

2.1. Нийлүүлэгчийн бүрдүүлэх тээврийн болон бусад баримт бичгүүд:

 

1) нийлүүлэгчийн барааны нэр, тоо ширхэг, нэгж болон нийт үнийг заасан нэхэмжлэхийн хувь;

2) барааг хүргэсэн тухай баримт, төмөр замын болон тээврийн баримт;

3) үйлдвэрлэгчийн буюу нийлүүлэгчийн баталгаат засварын гэрчилгээ;

4) үйлдвэрийн буюу эрх бүхий байгууллагын шалгалтын гэрчилгээ;

5) барааны гарал үүслийн гэрчилгээ.

Энд жагсаасан баримт бичгийг бараа хүрэлцэн ирэхээс өмнө захиалагчид өгсөн байна. Баримт бичгийг энэ хугацаанд захиалагчид өгч чадаагүйгээс гарах зардлыг нийлүүлэгч хариуцна.

 

3. Баталгаат засвар

(ГЕН-5)

4.

5.

5.1. Баталгаат засварын тусгай шаардлага.

 

[Гэрээний ерөнхий нөхцөлийн 5 дугаар зүйл нь баталгаат засварын тухай нийтлэг заалтыг агуулна. Энэхүү нийтлэг заалтыг өөрчлөх шаардлага гарвал энд тусгана.]

 

4. Төлбөр

(ГЕН – 7)

6.

7.

7.1. Гэрээний ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлийг дараах байдлаар дэлгэрүүлнэ. Үүнд:

Гэрээний үнийн дүнгийн [тоо][1]хувийг барааг хүлээн авсан акт болон гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлд заасан баримт бичгийг үндэслэн төлнө.

 

5. Алданги оногдуулах (ГЕН - 9)[2]

8.

9.

9.1. Алданги оногдуулах хувь: [тоо]

 

Алдангийн нийт дүн: [тоо]

 

  

Найм. ГЭРЭЭНИЙ МАЯГТ[3]

БАТЛАВ

ЗАХИАЛАГЧ

 

_______________________

(Тамга, тэмдэг)

_______________________

(Гарын үсэг)

_______________________

(Албан тушаал)

 

НИЙЛҮҮЛЭГЧ

 

_______________________

(Тамга, тэмдэг)

_______________________

(Гарын үсэг)

_______________________

(Албан тушаал)

 

 

[Тендер шалгаруулалт/гэрээний нэр] гэрээ.

 

Дугаар № [Тендер шалгаруулалт/гэрээний дугаар]

 

 

 

............................... хот/аймаг

 

Нэг талаас [Монгол Улсын Үндэсний номын сан] (цаашид "захиалагч” гэх), нөгөө талаас [нийлүүлэгчийн нэр] (цаашид "нийлүүлэгч” гэх) дараах зүйлийг харилцан тохиролцож _____ оны ___ сарын ____-ны өдөр энэхүү ГЭРЭЭГ (цаашид "гэрээ” гэх) байгуулав.

1.Монгол Улсын Иргэний болон бусад хууль тогтоомжийн дагуу бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбогдон захиалагч, нийлүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний ач холбогдол оршино.

2.Захиалагч нь [гэрээний нэр, дугаар]-г (цаашид "бараа” гэх) [..................................] төгрөгөөр (цаашид "гэрээний үнэ” гэх) нийлүүлэхээр ирүүлсэн нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно.

3.Захиалагч нь барааны нийлүүлэлтийг .................................... төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр, ____________ төгрөгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ____________ төгрөгийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

4.Нийлүүлэгч нь 250 кВА КПТН нэр төрлийн барааг 2017 оны 08 дугаар сарын ___-наас _____ оны __ дугаар сарын ___-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгнө.

5.Дор дурдсан баримт бичиг нь гэрээний салшгүй хэсэг болно (цаашид "гэрээний баримт бичиг” гэх). Үүнд:

Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл;

Бусад шаардлагатай баримт бичиг[4];

Үнийн санал;

Гэрээний тусгай нөхцөл;

Гэрээний ерөнхий нөхцөл;

Техникийн тодорхойлолт болон бараа нийлүүлэлтийн хуваарь;

Санхүүжилтийн хуваарь.

Гэрээ нь энд дурдсан барааны нийлүүлэлтийн талаарх талуудын хоорондын эцсийн тохиролцоо болох ба урьд өмнө үйлдсэн бүх хэлцлийг орлоно. Хэрэв гэрээний баримт бичгүүд хоорондоо зөрчилдвөл дээр дурдсан дарааллын дагуу ач холбогдол өгч шийдвэрлэнэ.

6.Нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан барааг нийлүүлж, гэмтэл согог арилгах үүрэг хүлээнэ.

7.Захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр нийлүүлэгчид төлөх үүрэг, хүлээнэ.

8.Гэрээнд холбогдох асуудлаар талууд албан бичгээр буюу шуудан, телекс, цахилгаан болон факсаар харилцана.

 

 

 

ЗАХИАЛАГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

[Албан тушаал, нэр]

[Гарын үсэг]________________________

 

ТАМГА

 

[Захиалагчийн хаяг]

[Утас/факсын дугаар]

[Харилцагч банкны нэр, дансны дугаар]

 

 

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

 

[Албан тушаал, нэр]

[Гарын үсэг]________________________

 

ТАМГА

 

[Захиалагчийн хаяг]

[Утас/факсын дугаар]

[Харилцагч банкны нэр, дансны дугаар]

 

 



[1]Ихэнх тохиолдолд 100 хувь байна. Шаардлагатай бол төлбөрийн хуваарийг өөрчилнө.

[2] Ихэнх тохиолдолд, нэг долоо хоногт оногдуулах алданги гэрээний үнийн 0.5 хувиас, алдангийн нийт дүн гэрээний үнийн дүнгийн 10 хувиас тус тус хэтрэхгүй.

[3] Гэрээ байгуулах үед үүнийг хасна.

[4] Хоёр тал харилцан тохиролцож гэрээний нөхцөлд оруулсан зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүд.

 
 
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН 250 кВА  КТПН БАРЬЖ, УГСРАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ҮНИЙН САНАЛ АВАХ БАРИМТ БИЧИГҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН 250 кВА  КТПН БАРЬЖ, УГСРАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ҮНИЙН САНАЛ АВАХ БАРИМТ БИЧИГҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН 250 кВА  КТПН БАРЬЖ, УГСРАХ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ҮНИЙН САНАЛ АВАХ БАРИМТ БИЧИГ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola