Японы номын сангийн үүсэл

Японы нутаг дэвсгэр нь бага, хүн ам шигүү, боловсролын түвшин өндөр, хүн амд ноогдох ном хэвлэлээр дэлхийд тэргүүлдэг улсын нэг юм. ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар номын сангийн үйлчилгээнд хот суурин газрын хүн амын 60%, хөдөө тосгоны хүн амын 3-7 % нь хамрагддаг гэсэнтоон үзүүлэлт гарчээ.

Японд номын сан үүсч бий болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн юм.Японд 7-р зууны үед Буддизм ихэддэлгэрсэн бөгөөд солонгос, хятадын лам нар олноор ирж суурьшин хэл яриа бичиг үсгийг нэвтрүүлж, ингэснээр анх сүм хийдийн номын сан үүсэх нөхцөл бүрдсэн байна. Үүний зэрэгцээ ноёд түшмэд, баячууд, язгууртны хүүхдэд зориулсан сургалт бий болсноорномын сан үүсч хөгжих бас нэгэн хүчин зүйл болсон юм. Хаад ноёдууд чхувийн номын сан олноор байгуулж эхэлжээ. Эдгээр номын сангуудын гол цөм нь номын сангийн хуйлаас ном бичиг, хятадын анагаах ухаан, одон орон, түүх, газарзүй, суут яруу найрагчдын бүтээлүүдбайсан.

19-р зууны 70-аад оны үед Токио хотод Номын сангийн дээд сургууль байгуулагдан, ном зохиогчдын эрхийг хамгаалах хууль гаргаж, 1872 оноос хэвлэлийн бүтээгдэхүүнээс үнэгүй номын санд өгөх /заавал авах хувь/ болсон нь номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, үйлчилгээг өргөжүүлэх, номын сангийн нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд том түлхэц болсон юм. 1880 онд энэхүү дээд сургуулийг өөрчлөн зохион байгуулж, Токиогийн Нийтийн номын сан, 1897 онд Японы Эзэн хааны номын сан гэж нэрлэх болсноор Үндэсний номын сангийн үүргийг гүйцэтгэх болсон бөгөөд дэлхийн хоёрдугаар дайныг дуустал энэ хэвээрээр үйл ажиллагаа явуулж иржээ. 1899 оноос "...номын сангийн тухай хуулинд "улсын хэмжээний бүх номын санг нийт уншигчдад чөлөөтэй үйлчилнэ” гэсэн заалт оруулсан ньномын сангаар үйлчлүүлэхийг хүсэгч хүн бүхэнд таатай боломжийг олгосон.

Дэлхийн 2-р дайны дараа Японд АНУ-ын цэргийн бааз бий болсноор Японы томоохон хотуудад барууны соёл түгэн дэлгэрч орчин үеийн мэдээллийн номын сан байгуулагдах үндэс суурь тавигдсан. Номын сангуудын үйл ажиллагааг Америк маягаар шинэчлэн зохион байгуулж үйлчилгээгявуулж эхэлсэн. Номын сангийн тулгамдсан асуудал болох номын сангуудыг бодлого төлөвлөгөөтэй хөгжүүлэхэд анхаарч,1948 онд номын сангийн талаар гаргасан хуулиар Үндэсний Парламентийн номын санг баталгаажуулж, АНУ-ын Конгресийн номын сангийн загвараар ажиллах хууль гарчээ.

Үндэсний Парламентийн номын сан нь 1948 оноос Токиод үйл ажиллагаагаа явуулжэхэлсэн бөгөөд 44 салбартай, улсын төсвөөс санхүүждэг мэдээллийн том байгууллага болон өргөжсөн. Түүний захирал нь улсын сайдын зэрэг зиндаанд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.

Японд Номын санчдын холбоо 1892 онд байгуулагдсан. Японы номын сангууд "Номын санчдын холбоо”-той нягт хамтран ажилладаг. Холбооны гол үүрэг нь өөрийн орны болон гадаад орны номын сангуудын үйл ажиллагааг судлах,сурталчлах,шинэ ололтыг нэвтрүүлэх, үйл ажиллагаанд нь идэвхтэйоролцох үүрэгтэй. Японд номын сангийн гол хэвлэл нь 1907 оноос гарч эхэлсэн " Номын сангийн сэтгүүл” бөгөөд энэхүү сэтгүүлийг "Номын санчдын холбоо”эрхлэн гаргаж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola