Архангай, Булган аймгуудад сургалт зохион байгууллаа

Үндэсний номын сан, Америкийн Монгол Судлалын төвөөс Азийн сангийн дэмжлэгтэгээр орон нутгийн номын санчдад зориулсан сургалтыг Архангай, Булган аймгуудад энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Оролцоонд тулгуурласан тус сургалтад аймгийн төв, сумдын нийт 90 гаруй номын санч, мэдээллийн ажилтан хамрагдаж, мэдлэг туршлагаа солилцсон юм. Сургалт, зөвлөгөөнийг АМСТ-ийн Соёлын өвийн хөтөлбөрийн зохицуулагч, доктор Жулиа Кларк, цахим мэдээллийн номын санч, магистр Б.Энхтуяа, Үндэсний номын сангийн менежер, магистр М.Даваасүрэн, аргазүйч Б.Сарандэлгэр нар удирдан явуулж, олон улсын номын сангийн жишиг хөтөлбөрүүд, номын санчдын мэргэжлийн ёс зүйн асуудлаар илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүллээ мөн номын сангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Сүүлийн жилүүдэд номын сангийн салбарын төсөв хумигдсаны улмаас орон нутагт сургалт явуулах боломж хомс байгааг номын санчид онцолж, энэ мэт сургалтанд тогтмол хамрагдах саналаа илэрхийлэв. Зохион байгуулагч байгууллагуудаас номын санчдад зориулсан цуврал сургалтыг Монгол орны бүх аймагт шат дараатайгаар хүргэх асуудлыг зөвшилцөж байна.

Архангай, Булган аймгуудад сургалт зохион байгууллаа
Архангай, Булган аймгуудад сургалт зохион байгууллаа
Архангай, Булган аймгуудад сургалт зохион байгууллаа
Архангай, Булган аймгуудад сургалт зохион байгууллаа
Архангай, Булган аймгуудад сургалт зохион байгууллаа
Архангай, Булган аймгуудад сургалт зохион байгууллаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola