НОМЫН САНГИЙН АЛСЫН ХАРАА ЗӨВЛӨГӨӨН

Олон Улсын Номын Сангийн Холбоо (ОУНСХ) "Номын сангийн алсын хараа” цуврал хэлэлцүүлгийг "Хамтдаа ирээдүйг бүтээцгээнэ. Нэгдээрэй!” уриан дор дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулж байна. 

Монгол Улсын Үндэсний номын сангаас "Номын сангийн алсын хараа” хэлэлцүүлгийн Монгол дахь зөвлөгөөнийг БСШУСЯ, ЗГХА Соёл Урлагийн Хороо, СУИС-ийн Соёлын Сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн дэмжлэгтэйгээр орон нутагт цахим санал асуулгын хэлбэрээр 2017 оны 09 сарын 08-15-нд, нийслэлд 09 сарын 20-нд зохион байгуулна. 

ОУНСХ дэлхий нийтээрээ даяарчлагдаж буй энэ цаг үед номын сангууд тулгамдсан асуудлуулаа шийдвэрлэх цорын ганц арга зам нь хамтын ажиллагаа, номын сан бүрийн оролцоо гэдгийг онцолж, өндөр төвшний хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүдийг Грекийн Афинаас эхлүүлж, зургаан бүсийн улс орнуудад ээлж дараагаар зохион байгуулж, мянга мянган номын санч, мэргэжилтнүүд дуу хоолойгоо нэгтгэж байна. 
Хэлэлцүүлгийн хүрээнд номын санч, мэдээллийн ажилтнууд номын сангийн хэтийн төлөв, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг нээлттэй хэлэлцэх юм. 
Бидний зохион байгуулсан хэлэлцүүлгийн тайлан бусад орнуудын тайлантай нэгтгэгдэж, 2018 оны эхээр олон улсын номын сангуудын нэгдсэн тайлан болон хэвлэгдэнэ. ОУНСХ тус тайланг үндэслэж номын сангийн салбарын алсын хараа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах юм.

Бүртгэл: 
2017 оны 09 сарын 08-15-нд ажлын өдрүүдэд 09-17 цагийн хооронд Үндэсний номын сангийн Мэдээлэл аргазүй, Эрдэм шинжилгээний хэлтэстэй холбогдон 70112397 утсаар бүртгүүлнэ. 
Цахим шуудан: info@nationallibrary.mn 
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг https:// globalvision.ifla.org/ цахим хуудаснаас авах боломжтой.
 
НОМЫН САНГИЙН АЛСЫН ХАРАА ЗӨВЛӨГӨӨН

Сэтгэгдэл:

«    9-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola