“ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ-ИЙН ТАЙЛАН 2014/15” ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТЫН ТОВЧ МЭДЭЭ

Монголын Эмнести Интернэшнлээс 2015 оны 2-р сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн уншлагын танхимд Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын талаарх тайлан танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Монголын Эмнести Интернэншнл/МЭИ/-ийн Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Монголын Үндэснийн номын сангийн дэд захирал Д.Бямбасүрэн, ЭИ-ийн Зүүн Азийн Бодлогын ахлах зөвлөх Ян Везэл, МЭИ-ийн УЗ-ийн гишүүн Д.Оюунсүрэн, Хуульчдын бүлгийн ахлагч Р.Очирбал, Сэтгүүлчдийн бүлгийн гишүүн Г.Энхбаатар, Ийгл телевизийн тоймч Г.Ганбаяр нар оролцож, дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал, бүс нутгийн тойм, Монгол Улс дахь хүний эрх, сэтгүүлчийн хамгаалал сэдвээр илтгэл тавилаа.

Уулзалтанд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдын яам, ХБНГУ-ын ЭСЯ, Иргэний нийгэм ТББ-ын төлөөлөл, ХЭҮК, Хууль зүйн сургуулийн багш оюутнууд, хувь хүмүүс мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.

"Эмнести Интернэншнл” дэлхийн 160 орны 2014 оны хүний эрхийн төлөв байдлыг тусгасан, 2015 оны хүний эрхийн хандлагыг тодорхойлсон тайлан, ЮНЕСКО-гийн уншлагын танхимаас хүний эрхтэй холбогдолтой 52 Монголын Эмнести Интернэншнлээс 78 номоор тус тус сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж нийт уншигчдад сурталчиллаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola