Номын санч байсан алдартнууд

Бэлтгэсэн: МУҮНС-ийн ахлах номзүйч Б.Цогжаргал

Номын санч байсан алдартнууд


Zhelevweb2.jpg 1. Желев, Желю Митев (Zhelyu Mitev Zhelev)

1935 оны 3-р сарын 3-нд Бүгд Найрамдах Болгар улсын Шумэн хотын Веселиново тосгонд төрсөн. 1958 онд Климинт Охридскийн нэрэмжит Софигийн их сургуулийг философичоор төгссөн ба дараа нь уг сургуулийн номын санд номын санч, туслах багшаар ажиллаж байгаад 1974 онд Ph доктор болсон.

1990 онд Болгарын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон ба 1992 онд дахин сонгогдож 1997 оныг хүртэл энэхүү албаа хашсан.

Laura_Bush_portrait.jpg 2. Лаура Буш (Laura Lane Welch Bush)

1946 оны 11-р сарын 4-нд АНУ-ын Техас мужийн Мидленд хотод төрсөн. АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Бушийн эхнэр. 2001 оноос 2009 он хүртэл АНУ-ын Тэргүүн хатагтай байсан. 1968 онд Саудерн Методист Их сургуулийг (Southern Methodist University) боловсролын бакалавр зэрэгтэй төгссөн ба дараа нь 1973 онд University of Texas at Austin сургуульд Номын сангийн ШУ-ны магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр багш болон номын санч мэргэжилтэй, Хьюстэн хотын нийтийн номын сангийн Кашмер цэцэрлэгт хүрээлэнгийн салбар номын сан /Kashmere Gardens Branch/, Аустин Сургуулийн дүүрэг дэх Даусон дунд сургуулийн номын сангуудад (Austin Independent School District, school Dawson Elementary) номын санч хийж байсан.

Хатагтай Буш 2003онд хүүхдүүдтэй хийсэн нэгэн уулзалтын үеэр өөрийн ажлын туршлагын талаар "Би багш, номын санчаар ажиллаж байсны хувьд хүний амьдралд унших ямар чухал гэдгийг сайн ойлгодог юм” гэжээ.

250px-Daniel_Boorstin.jpg

3. Даниель Жосеф Бурстин (Daniel Joseph Boorstin, 1914-2004)
АНУ-ын түүхч, профессор, хуульч, зохиолч тэрбээр 1914 онд Атланта хотод еврей гэр бүлд мэндэлжээ. Эцэг нь хуульч байсан бөгөөд түүнийг 15 настай байхад Оклахома руу нүүжээ. Тэрээр Харвардын Их Сургуулийг өндөр дүнтэй төгссөн байна. Чикагогийн их сургуульд 25 жилийн турш профессороор ажилласан юм. Мөн Смитсониан Институтийн Түүх ба Технологиийн Үндэсний Музейн захирлаар ажиллаж байсан. 1975-1987 онд АНУ-ын Конгрессын Номын Сангийн захирлаар ажиллаж байв.
220px-Jorge_Luis_Borges_1951,_by_Grete_Stern.jpg 4. Луис Хорхе Борхес (Jorge Francisco Isidoro Luis Borges, 1899-1986)

Аргентины богино өгүүллэгийн нэрт мастер, эсээч, яруу найрагч, орчуулагч Луис Хорхе Борхес 1899 оны 8 сард 24-нд Буэнос Айрес хотноо төржээ.

Тэрээр1921 оноос номын санч, уран илтгэгчээр ажиллаж эхэлсэн байна. 1955 онд Аргентины Үндэсний Нийтийн Номын Сангийн захирал болон Буэнос Айресын Их сургуулийн утга зохиолын профессороор ажиллахаар томилогджээ.

220px-Hoover-JEdgar-LOC.jpg 5. Жон Эдгар Хуувер (John Edgar Hoover, January 1, 1895 – May 2, 1972)

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны анхны захирал Ж.Э.Хуувер 1895 онд Вашингтон хотноо төржээ. Тэрбээр Холбооны Мөрдөх Товчоог 1935 онд байгуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн бөгөөд тус товчоог гэмт хэрэгтэй тэмцэх томоохон, үр дүнтэй байгууллага болгох, үйл ажиллагаанд нь орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хурууны хээний төвлөрсөн сан байгуулах зэргийг амжилттай хийж гүйцэтгэжээ. Хуувер Жорж Вашингтоны Их Сургуулийг хуульч мэргэжлээр 1916 онд төгсчээ.

Түүний анхны ажил нь Парламентын номын сангийн каталогийг хариуцаж байсан байна.

220px-Mao.jpg

6. Мао Зэдун (Mao Zedong; MaoTse-tung)

1893 оны 12-р сарын 26-нд Манж Чин Улс, Хунань муж, Шаошаньд төрж, 1976 оны 9-р сарын 9-нд Хятад, Бээжин хотод нас барсан.

Хятадын марксист онолч, цэргийн болон төрийн зүтгэлтэн. Хятадын коммунист хувьсгалын удирдагч, БНХАУ-ын дарга (1949-1959), Хятадын Коммунист Намын даргаар (1931-1976) ажиллаж байсан.

Тэрээр 1917-1919 онд Бээжингийн Их Сургуулийн Номын Санд туслах номын санчаар ажиллаж байжээ.

220px-Archibaldmacleish.jpeg

7.Арчибаылд Маклейш (Archibald MacLeish, May 7, 1892–April 20, 1982)
АНУ-ын яруу найрагч, зохиолч А. Маклейш нь Конгрессын номын сангийн захирлаар ажиллаж байсан. Тус номын сангийн үйл ажиллагааг сайжруулах, төсөв хөрөнгийг дээшлүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр зохиол бүтээлээрээ Пулитцерийн шагналыг гурван удаа хүртжээ.
6749_b_6777.jpg 8. Пастернак, Борис Леонидович (Pasternak, Boris Leonidovich)

1890 оны 2-р сарын 10-нд Орос, Москвад төрж 1960 оны 3-р сарын 30-нд Москвагийн ойролцоо, Переделкинод нас барсан.

Оросын яруу найрагч, зохиолч. Тэрээр хөгжим болон философийн чиглэлээр суралцсан. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Гэгээрлийн ардын комиссаритын номын санд ажиллаж байсан.

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/2/2d/Pio111922.jpg/220px-Pio111922.jpg 9.Pope Pius XI (Pius PP. XI, 1857 - 1939)Ambrogio Damiano Achille Ratti

Католик шашны 11-р хамба лам Пью 1857 оны 5 сарын 31-нд Ватикан хотноо төрсөн. Шашны нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, номын санч байв.

1888-1911 онд Милан хотноо Амброиссиан номын санд ажиллаж байв. 1907 онд ахлах номын санчаар томилогдсон бөгөөд эртний гар бичмэлүүдийг сэргээн засварлах томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

376666eb5eeeeeaf2ffecdb76de7d375.jpg 10. Жиакомо(Giacomo Girolamo Casanova de Seingalt, 1725-1798)
Италийн алдарт зохиолч, аялагч Жиакомо 1725 онд Венецэд төржээ. Түүний бичиж үлдээсэн намтар нь 18-р зууны үеийн Европын нийгмийн амьдралын гол эх сурвалж болдог. Волдстэйн мужийн номын санчаар амьдралынхаа сүүлчийн жилүүдэд ажиллаж байжээ.

220px-Gottfried_Wilhelm_von_Leibniz.jpg

11. Готфрейд Вильгелм Лейбниц (Gottfried Wilhelm Leibniz, 1646-1716)

Германы математикч Лейбниц 1646 онд Лейпциг хотноо төрсөн. Латин, Франц, Герман зэрэг олон хэлээр бүтээлээ бичиж үлдээсэн. Тэрээр орчин үеийн компьютерийн системийн үндэсийг тавьсан тооны системийг анх зохиосноороо алдаршжээ.

Мөн түүх, филосифи, улс төр, хуулийн чиглэлээр олон бүтээл бичиж үлдээсэн байна.

Хановер /Hanover/, Волфенбюттел /Wolfenbuettel/ хотын гүнгийн номын санд номын санчаар ажиллаж байхдаа тэрээр номын сангийн шинжлэх ухааныг үүсгэн байгуулагчдын нэг болжээ. 100,000 гаруй ном хэвлэлтэй Волфенбюттелийн номын сангийн шинэ барилгын дизайныг гаргахад оролцсон бөгөөд өдгөө уг барилгыг номын сангийн зориулалтаар барьсан анхны барилга гэж үздэг. Мөн тэрээр номын индексийн системийг анх зохиосон юм. Лейбниц ном зохиогчдод хандан жил тутам шинээр гарч буй ном бүрийн хураангуйг хийж тарааж байхыг уриалдаг байсан бөгөөд энэ нь хожмоо 20-р зуунд Англи хэлээр хэвлэн нийтлэгчдийн дунд стандарт болж тогтжээ.

Сэтгэгдэл:

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola