“Номын сангийн алсын хараа” үндэсний зөвлөгөөн боллоо


Монгол Улсын Үндэсний номын сангаас Олон Улсын Номын Сангийн Холбооны удирдамжаар "Номын сангийн алсын хараа” үндэсний зөвлөгөөнийг орон нутагт цахим хэлбэрээр 2017 оны 09 сарын 08-15-нд, нийслэлд 09 сарын 21-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймаг, 365 сумын номын санчид, нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй нийтийн номын сан, их дээд, дунд сургуулийн номын сан, ном соёлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож энэ салбарын алдаа оноог хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжууд, салбарын хөгжлийн гарцуудын талаар зөвлөлдлөө.

Хүн бүрийн оролцоо, санал бодолд тулгуурласан тус зөвлөгөөний онцлог нь олонхийн санал авсан асуудал, шийдлүүдийг нэгтгэн дэлхийн номын сангуудын мэргэжил арга зүйн төв Олон Улсын Номын Сангийн Холбоонд тайлагнаж, Монголын номын санчдын дуу хоолойг дэлхийд хүргэж буй юм. Мөн зөвлөгөөнөөс гарсан санал санаачлагуудыг БСШУСЯ болон холбогдох эрх бүхий байгууллага, номын сангийн удирдлагуудад танилцуулан цаашид хэрэгжүүлэх үйл ажилгаанд тусгах санал оруулах юм. Зөвлөгөөний нэгдсэн тайланг 10 сарын эхээр Үндэсний номын сангийн цахим хуудсаар олон нийтэд хүргэнэ.

Тус зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсан БСШУСЯ, ЗГХА Соёл Урлагийн Газар, СУИС-ийн Соёлын Сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн хамт олон болон идэвхтэй оролцсон нийт номын санч, мэдээллийн ажилтнууддаа талархал илэрхийлье!


“Номын сангийн алсын хараа” үндэсний зөвлөгөөн боллоо

“Номын сангийн алсын хараа” үндэсний зөвлөгөөн боллоо

 


<!-- [if !supportLineBreakNewLine] -->
<!-- [endif] -->

 

 

Сэтгэгдэл:

«    10-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola