МОНГОЛ, ФРАНЦЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 50 ЖИЛИЙН ОЙД

Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол-Францын найрамдлын нийгэмлэг, Монгол улсын Үндэсний номын сан хамтран 2015 оны 1-р сарын 30-ны өдөр энэхүү баярыг тэмдэглэлээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд МУҮНС-ийн сан хөмрөгөөс дээжлэн 90-ээд бүтээл, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат, Ахмад дипломатч, орчуулагч Т.Төмөрхүлэг, Д.Лхамсүрэн нарын монголын тухай франц хэл дээр хэвлэгдсэн түүх, соёл шинжлэх ухаансудалгааны үнэ цэнэ бүхий номын цуглуулга, түүнчлэн багш нарын бүтээлээс дээжлэн 160-аад ном, нийт 250 гаруй номоор үзэсгэлэн гаргаж, уншигч түмэнд толилууллаа.

Эдгээр бүтээлээс дурьдвал: Францын алдарт зохиолч Оноре де Балзакийн "Эцэг Горио”, "Гобсек”,Виктор Гюгогийн "Парисийн Дарь эхийн сүм”, "Шоовдорлогдсон хүмүүс”, Францын жүжгийн зохиолч Доде Альфонс Тартарен "Альпийн нуруунд”: "Тараскан Боомт”, "Тарасконы тартарен”,францыналдарт зохиолч Александр Дюма"Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг", "Хорин жилийн хойно", "Арван жилийн дараа" зэрэг түүхэн хүүрнэлт зохиолууд нь багтсан.

Description: D:DSC_3329.jpgЭнэ үйл ажиллагаанд францын уран зохиолыг сонирхогч олон уншигч, уран бүтээлчид оролцлоо.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola