Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд номын нээлт, танилцуулга боллоо

"Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд" номын

нээлт, танилцуулга боллоо

Тархан Суурьшсан Монголчууд байгууллагааас эрхлэн хэвлүүлсэн "Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” (Иран, Мараге музей) номын нээлт 2017 оны 10 дугаар сарын 31-нд Монгол улсын Үндэсний Номын Санд боллоо. Үйл ажиллагаанд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол улсын Үндэсний Номын Сан, Соёл Урлагийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, үзэгч уншигчид, өв соёлын төлөөх ТАСАМ-ын үйлс бүтээлийг дэмжигчид оролцлоо.

Энэхүү ном нь Монголынэзэнт гүрний баруун жигүүрт Ил хаадын ивээл дор өрнөж байсан бүтээн байгуулалтын бахархалт баримт болох хаадын зоос, шавар ваар, шилэн хийгээдтөмөрлөгийн урлал, уран бичлэг зэрэг таван төрлийн хоёр зуу гаруй хосгүй үнэт соёлын дурсгалыг монгол, кирил, англи, перс хэл бичгүүдээр гурван улсад дөрвөн төрлөөр эрхлэн хэвлүүлж олон улсын судалгааны эргэлтэнд оруулж буй анхны бүтээл болжээ. Эдгээр түүх соёлын дурсгалыг хэвлэлийн бүтээл болгон баринтаглахад Монгол Улсаас БНТурк Улсад суугаа Ерөнхий Консул Э.Мөнх-Очир Иранд Улсад ажилласан ТАСАМ төслийн багийг дэмжин ажилласан байна.

ТАСАМ сүүлийн 16 жил Монголын эзэнт гүрэн, онцгойлон Ил хаант улсын бүрэлдэхүүнд байсан бүс нутгуудад хээрийн судалгаа, зураг авалтаар ажиллаж телевизийн баримтат цуврал, хэвлэлийн бүтээл, нийтлэл ярилцлагуудыг толилуулж байгаа билээ. Эдүгээ, Ил хаадын нийслэл Мараге хот дахь Ил хаадын музейн үнэт ховор дурсгалаас бүрдсэн баялаг сан хөмрөгийг дэлгэж Ираны 80 гаруй хот суурин болон Иракийн Мосул, Басра, Багдадаас эхлээд Турк, Турменистан, Азербайжан, Армени зэрэг улсуудаас олдсон дурсгалуудыг Мараген Ил хаадын музей, Мараген Түүхийн Эрдэмтдийн Холбооны Ил хаад судлаачидтай хамтран эрхлэн хэвлүүлжээ. Бүтээлд бүс нутгийн болон олон улсын Ил хаад судлал, түүх соёл, эрдэм шинжилгээний байгууллагуудоролцсон нь олон үндэстэн төдийгүй олон улсын бүтээл болжээ. Тус номыг Монгол улсын "HS Resort” ХХК, Riverside Golf Club-ийн ивээн тэтгэлгээр эрхлэн хэвлүүлсэн байна.

 
 
Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд номын  нээлт, танилцуулга боллоо Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд номын  нээлт, танилцуулга боллоо Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд номын  нээлт, танилцуулга боллоо Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд номын  нээлт, танилцуулга боллоо Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд номын  нээлт, танилцуулга боллоо

Сэтгэгдэл:

«    12-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola